409 ДҮГЭЭР ХОРИХ АНГИАС БИЧИЖ БАЙНА.
Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорын хоорондын харилцааг нэг бүрчлэн бүртгэн протколдож, зөвхөн албаны шинжтэй байхаар хуулиар нарийвчлан тогтоох ёстой. Тэгээд хэлэлцсэн асуудал бүр нь ард түмэнд ил тодоор мэдээлэгдэж байх учиртай. Ингэсэн бол манай Үндсэн хуулийн ардчилсан зарчмыг лоозон төдий биш, бодитой бөгөөд амьд байлгах байсан юм.
Ардын нам намайг ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэж эхэлсэн тэр өдрөөс хойш 30 жилийн турш гүтгэлэг, доромжлолоор "цовдолсоор" ирсэн.
Энхсайхан, эрх чөлөөгөө эрхэмлэдэг залуу үеийн төлөөлөл болсон хорих ангийн ажилтан залуу бүсгүйн өөрийг нь зоригжуулж хэлсэн үгийг надад гайхуулсан нь харин сэтгэлийг минь багагүй хөдөлгөсөн. Тэр бүсгүй “Та наад дөрвөн ханаа байхгүй гэж бодоорой. Гэртээ заавал харина шүү гэж бодоод насаа 10 жилээр уртасгах хэрэгтэй!” хэмээжээ. Энэ бол Энхсайханыг зоригжуулсан “эрх чөлөөний дуу” гэлтэй. Шоронд эрх чөлөөг ингэж тунхаглахаас илүү яаж тунхаглах билээ.
"Тунгалаг тамир" романыг уншсан хэн боловч Ардын хувьсгалаас өмнө Монголд мөрдөн байцаалт эрүүдэн шүүх аргаар явагддаг байсныг мэднэ.
Коронавирусын халдвараас үүссэн нөхцөл байдалд, нэн тэргүүнд эдийн засагчид болоод тэдэнтэй мэргэжил нэгт Р.Амаржаргал, М.Энхсайхан зэрэг ерөнхий сайд асангууд маш их санаа зовж, яаралтай төсвийн тодотгол хийх шаардлагатай гэж хоёр долоо хоногийн өмнөөс л анхааруулсан.