Миний бодлоор Монголд "Эдийн шуналтай дарангуйлагч"-ийн дарангуйлал тогтох хандлага бараг зуун хувь гэж шууд хэлж болно. Яагаад ийм итгэлтэй байгаагаа тодруулъя!
Одоо УИХ дээр шүүхийн хуулийг өөрчлөх асуудлыг хэлэлцэж байна. Хараад байхад, шүүх бол хэнээс ч хараат бус байж, иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах байгууллага хэмээн ойлгож, уйгагүй нотлон үзэлцээд байгаа нэг гишүүн бол Б.Энхбаяр аж. Бид ийм нэг гишүүнтэй нь яамай даа! Гэхдээ мань эр ганцаараа дийлдэг болов уу? ҮАБЗ-ийг дийлдэг болов уу? Хуулийн тухай социалист ойлголт хэвээрээ хууль тогтоогчдод шударга шүүхээр шүүлгэх эрхийн утга учрыг ойлгуулж дийлдэг болов уу? Үндсэн хууль нь хуулиудаа конституцалдаг (захирдаг) болохыг ойлгуулж дийлдэг болов уу? Ардчилсан Үндсэн хуультай Дарангуйлал бол ердөө л фашизм гэдгийг ойлгуулж дийлдэг болов уу даа? Харцгаах л үлдлээ!
409 ДҮГЭЭР ХОРИХ АНГИАС БИЧИЖ БАЙНА.
Тэгэхэд варварууд хотыг удирдаж байлаа.Хотын засмал замаар давхихад хөдөөний зам шиг тоос татуулаад л,салхинд хийсэн тэнэх бөгсний цаас хамар аманд наалдчих шахаад л,хөглөрсөн хогондоо дарагдсан гудамжаар золбин нохой хүүхэд барьчих гээд л,үерт туугдан урсах бохирын лаг нь бактерлогийн зэвсэг болчих дөхөөд л.
Өнөөдөр Монголд гэр хорооллын хашааны газраар барьцаалж зээл олговол “хохь чинь шүү!” гэдэг хуультай. Энэ хуулиас нь болоод банкууд хашааны газар гэгдэх үл хөдлөх хөрөнгөөр барьцаалан зээл олгодоггүй. Дээр нь баригдсан обьектийг маш багаар үнэлэн зээл олгодог.
Эрхүүгийн орос эр чухам үнэн үг хэлсэн байдаг. Тэрбээр "Зах дээр байгаа монголчуудыг ажаад байхад бие биенээ их дээрэлхэх юм" гэжээ.