Ерөнхийлөгч Х.Баттулга; найзалж, нөхөрлөж, хамт ажиллаж явсан ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд асангуудаа Оюу толгойн гэрээ, Таван толгойн төсөлтэй холбогдуулан гэмт хэрэгтэн болгон заавал яллах гэж зүтгээд байгаа цаад зорилго нь яг юу юм бэ?
Монголд хэн ч дарангуйлагч боллоо гэхэд хоёр хөршийн дэмжлэггүйгээр оршин тогтнож чадахгүй. Монголчууд бид өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэхдээ гаргуун хүмүүс бөгөөд хэн нэгэнд монополь эрх мэдэл өгчхөөд удаан харж суухааргүй амбицтай. Чанга гар хэрэгтэй гэж байгаа улстөрч бүхэн цаанаа өөрийгөө л чанга гар хэмээн бодно. Чанга гар хэрэгтэй хэмээх олон түмэн ч цагаа болоход чанга гар доороо удаан сууж чадахгүй. Тийм учраас, дарангуйлагч болох “манай путин” зайлшгүй дэмжлэг хүсэн хоёр хөршийн удирдагчийн “хөнжилд орж” таарна.
Хоёр хөрш маань хүсвэл Монголд дарангуйлал тогтоож чадна. ХХ зууны Монголын түүх үүнийг нотолно. Хоёр хөршийн дэмжлэгээр дарангуйлагч болох шуналтай этгээд манайд дуусдаггүй. Одоо ч бий! Гэхдээ хоёр хөршид ардчилсан Монгол Улс хэрэгтэй! Тэдэнд Монголын дарангуйлагч хэрэггүй!
Барууны түүхчид Берлиний хана нурсан явдлыг хүйтэн дайны төгсгөл гэдэг. Фукуяма тэргүүтэн Түүхийн төгсгөл гэж үзэх нь ч бий.
Нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй ёс суртахуун гээчийг үүнээс илүү тодорхой болоод ойлгомжтой томъёолох аргагүй.
“Алсын хараа 2050” хөтөлбөр тоосонд дарагдаж хэвтэх ээлжит нэг хөтөлбөр болохыг мэдэж байвч, үзэл санаа нь манай залуу үеийнхэнд хортой нөлөөлж төөрөгдүүлэх учир санаа зовж байна даа!