Нуурын зэгсэнд мөлхөж, хөлхөж бүтээсэн зарим зураг сонирхуулъя.
“ЭС ХАЙРЛАХЫН АРГАГҮЙ ЕРТӨНЦ” ЦУВРАЛААС
Ан амьтны хойноос хөөцөлдсөн гэрэл зурагчин, анчин хоёрын олз омог бол ангийн дөр, тэсвэр хатуужил, мэдрэмж зэргээс гадна аз хиймориос ихээхэн шалтгаалдаг учиртай.
Гэрэл зураг сонирхогч эгэл миний бие саяхан дэлхий даяар болоод манай оронд тэмдэглэж өнгөрөөсөн “Биологийн төрөл зүйлийн өдөр”-т зориулан Бльюмон дахь “Норфэй арт” галлерейд ан амьтан, шувуудын гэрэл зургийн “Эс хайрлахын аргагүй ертөнц II” бие даасан үзэсгэлэнгээ гаргасан юм. Анхны бие даасан үзэсгэлэнгээ 2014 онд гаргасан болой.
Өмнөговийн Баянцагааны өвөрт өглөө эртийн догшин жавар хайр найргүй нүднэ.