Батж.Батбаяр

@batjbatbayar
168
нийтлэл
4,448,406
уншигдсан
56
сэтгэгдэл

ЦЭНД ХЭМЭЭХ СУДРЫН ТУХАЙ

Өвчин бүгдийг даран мөхөөгч. Хилэнц бүгдийг машид амирлуулагч. Сайн бүгдийг сайтар өгөгч. Өгүүлэшгүй эрдэм ихт эл тарнийг олонтоо уншаарай. Аврал ач тус ихтэй. Хамаг муу бүгдийг илааршуулан арилгах болно. Цагаан зүгийн хамаг хүсэл бүгд биелэх болно хэмээн Бурхан багш зарлиглсасан байдаг. ...


ДОРЖЗОДВА СУДАР

Мунхагийн шалтгааныг хаах аваас. Зовлонгийн шалтгаан хаагдах болно гэсэн үг. Тэр мэт. Зовлонгийн шалтгааныг хаах аваас өвчин зовлон, хараал шившлэг, муу үгс, муу үйл бузар юмс тэд бүгдээрээ хаагдах болно. Тэд бүгд ирсэн тэр зүгтээ буцаж одох болно гэсэн үг. ...

Мөрөөдөл

Судалж мөрөөд. Сурч мөрөөд. Гашуун нялууныг амтлаж мөрөөд. Тэр бүхэнд тохируулж мөрөөд. Тэгээд чи мөрөөдсөн мөрөөдлийнхөө төлөө тэмцэж чад. Хүсэж тэмц. Тэсэж тэмц. Зүрх сэтгэл. Хүч тамир. Оюун ухаан. Байгаа бүхнээ зориулаад тэмц. Тэгэж чадвал..Чи сайн мөрөөдөгч байж чадна. Би ингэж бодож байна.

Ухаарал

Өөрөөр хэлбэл: Чи өөрөө өөртэйгөө ярилц. Болох болохгүйг ярилцаж бай гэсэн үг. Зовлонд чи уусаж бүү алга бол. Зовлонг чи тэсэж өнгөр. Тэгээд сөрж үлдэх ёстой гээд цааш нь ургуулаад бод гэсэн үг.

Инээмсэглэл

Үрээ харсан ээж. Сэтгэл оюуны асар их тэсвэр, тэнхээг өөртөө бий болгож чаддаг. Тийм болохоор ээж юуг ч даван туулж чадна. Өвдсөн ч зовсон ч тэсэж чаддаг нь. Тэгээд үрээ хараад инээж чаддаг хүн орчлонд ганц ээж юм даа.