Бадрал

@badral
109
нийтлэл
3,761,552
уншигдсан
5,639
сэтгэгдэл

Ариун сүсэг

“Нэгээхэн төдий ариун сүсэг үүсгэснээр хэмжээлшгүй буян хураана” гэж Будда хэлсэн. Чин сүсгийн ганц л долгион хүнийг хувиргах хүчтэй аж. Сүсэг гэдэг үгээр Будда юуг илэрхийлсэн бэ? Жир олонхийн сүсэг бол айдсаас өөр юу ч биш. Сүм, чуулган, гүрүдварад очиход аймхай хүмүүстэй л таарна.
#нийгэм #нийтлэл

Ум-ын эгшиглэн

Ум мани бадмэ хум бол үнэмлэхүй туршлагын эрхэм дээд илэрхийлэл юм. Утга нь: Аниргүйн чимээ буюу бадам лянхуа доторх очир эрдэнэ. Аниргүйд өөрийн анир, өөрийн аялгуу бий. Түүнийг гадна талын чихээр сонсохгүй. Бид зургаан гадаад мэдрэхүйтэй. Таван мэдрэхүйгээ хүмүүс угаасаа мэддэг. Харин зургаа дахийг шинээр нээсэн юм
#нийгэм #нийтлэл

Бард тойрол

Бард бол нөгчиж буй хүнд хандсан заавар зөвлөгөө юм: “Одоо чимээгүй, анхааралтай бай. Энэ амьдралыг ухамсартайгаар орхи. Үхэлд хүчээр булаалгаснаас өөрөө суллаж тавирах нь эрхэм. Юунд ч битгий хоргод. Шунан хоргодох юм бол чи үхэлтэй тэмцэлдэх болно. Төрсөн бол үхэж, ирсэн бол буцах жам ёсыг чи ялж чадахгүй. Дэмий тэмцэлдсэнээр асар чухал аз завшааныг алдахад хүрнэ.
#нийгэм #нийтлэл

Агнистын гэгээ-9

Очир огтлогч (төвд: Доржэ-зодба) судар Буддын их хөлгөний сургаалд хүндтэй байр суурь эзэлдэг. Зуун мянган шүлэгт билиг барамидын судрын хураангуй гэж үздэг тул их хөлгөний шашин дэлгэрсэн газар орон бүхэнд, тэр тусмаа Монгол нутагт өнө эртнээс Очир огтлогч судрыг дээдэлж иржээ. Монгол айл бүрт урьд Очир огтлогч судар залаастай байв.
#нийгэм #нийтлэл

Мэдэгч ба үл мэдэгч

Цөөрмийн усанд үймцэх загасыг ажиж зогссон Жуан багшаас нэг хүн “Энэ загаснууд яаж байгаа бол?” гэж асуув. “Эднүүс жаргаж байна” гэж Жуанзы хариулав. “Та эдний дотор орсон биш жаргаж ч байгаа юмуу, зовж ч байгаа юмуу яаж мэднэм?” гэхэд мэргэн өтгөс “Чи миний дотор ороогүй байж намайг мэдэхгүйг яаж мэднэм?” гэж хариу асуужээ.
#нийгэм #нийтлэл

Давалгаанаас далай руу

Шри Ауробиндо “Амьдрал бүхэлдээ ёог” гэж хэлсэн байдаг. Үнэхээр тийм. Бүх зүйл бясалгал. Бүх зүйл бясалгал болохгүйгээр чи бясалгалыг эзэмшихгүй. Бясалгал хагас хугас байх боломжгүй. Бүрэн дүүрэн байна, эсвэл огт байхгүй байна. Амьдралын чинь нэг хэсэг бясалгал, нөгөө хэсэг нь биш байж таарахгүй.
#нийгэм #нийтлэл