Э.Бат-Үүл сонгуульд өрсөлдөж байна. Найдваргүй, нөхөн сонгуульд. Тэр энэ нийгмийг авчирсан хүн. Ийм сонгууль хийдэг нийгмийг. Тэр хувьсгалч. Одоо улстөрч болох гээд байгаа ч юм шиг. Яахаараа парламентад нэг бус сонгогдсон, нийслэл удирдсан хүн улстөрч болоогүй байдаг юм гэж үү?
Шатахууны тасалдал бол шулуухан хэлэхэд Л.Оюун-Эрдэнэд өгч буй дохио. Цаашид ажил хийлгэхгүй гэсэн үг. Засгийн газрын удирдлага өөр бүлэглэлийн гарт буй. Тиймээс ЗГ нь өөрийгөө хорлох гэж буй мэт ажиллаж байгаа харагдана.
Найдлага бол одоо залуучууд. Тэр өнгөрсөн нийгмийн талаар ойлголтгүй, эрх чөлөөний үүлэн цоорхой дунд өсөж төлөвшсөн, хуарангийн системээс ангид сэтгэхүйтэй тийм хүмүүс л энэ байдлыг өөрчлөнө гэж найдъя! Өөр найдлага алга!
Асуудал МАН-ын дотоодод бий. Хөрөнгө санхүү, хэвлэл мэдээллийн талбарт тогтоосон ноёрхлоороо дамжуулж Засгийн эрх барихад оролцох хүсэлтэй бүлэглэлүүд хамгийн хорлонтой явуулга хийж байгаа билээ. Цөөхөн явуулгуудыг харъя!
Хоёр ширэмтэй урт пийшин саравчны дор галлаад том цагаан кострульд мах чанасан нь сайхан үнэртэж байна. Монголоос зочин ирнэ гэж бас хонь гаргажээ. Эд хонины мах л идэхгүй бол юм идсэн болдоггүй улс гэж бодсон бололтой.
Үнэндээ коммунист намаас эдэнд уламжилсан зүйл байхгүй, хожим барьсан нэг цагаан байшин байсныг “7 дугаар сарын 1”-ны үймээнээр шатаачихсан. Ардчилсан дэглэмд коммунист намыг зөвшөөрөөгүй хориглосон тул Н.Энхбаярын удирдсан жилүүдэд МАХН өөрийгөө ардчилсан зүүн төвийн нам гэж зарласан.