С.Амарсайхан ЗГ руу шадар болж зугтаж, Д.Сумъяабазар сайдаа өгч очоод үзэлцсэн ч золионд гарав. Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ намын генсекээ дэргэдээ аваад намдаа Ежов байгаад Берия болтлоо “өссөн” Х.Нямбаатарыг хот даяарыг илбэн тохинуулагч жанжнаар томилоод байгаа хэр нь хуучин хотынхны “өв залгамжилсан” нүсэр бүтцийг эвдэх гэж зүдэрч байна.
Алдарших нэрээ ч үлдээлгүй нуугаад
Амиа өргөсөн баатруудын
Алдар суут нууц түүхийг
Алаг сүлдэндээ хадгалсаар...
Одоо нэг юм сулхан “Баялгийн сан” гэж дуугармар болж байна.
Сонгуульд оролцоо ч үгүй, хаа хамаагүй найман жилийн өмнө улстөрөөс гарсан Ц.Элбэгдорж гэдэг “Зомби”-г босгоод С.Зоригийг хөнөөсөн хэргээр зодож харуулсаар МАН ялчихлаа шүү дээ! Үнэндээ АН-д зодуур даах нь Ц.Элбэгдорж л байсан хэрэг, өнөөх нь бас сөрөөд үзэлцээд байх юм, зүгээр нам жим хэвтчихсэн бол хамаг ажлыг нь нураахгүй юу. АН өөрөө хэт сул дорой байв, харин Ц.Элбэгдорж МАН-ын PR багт туслаад намаа унагачихлаа. Эцсийн эцэст тэр АН-ын үеэ өнгөрөөсөн хуучин улстөрч сонгуульд ямар падлийтай байсан бэ? Зүгээр л жүжиг шүү дээ!
Ерөнхийлөгчийн сонгууль дуусахын өмнө “Н.Энхбаярын дараах улстөр” өгүүллийг бичиж байхдаа ердөө хагас жилийн дараа С.Баярын дараах улстөр өгүүлэл бичнэ гэж бодож байсангүй.
#улстөр
#нийтлэл
Засгийн газраас төрийн албан хаагчдад зориулж 4000 орон сууц худалдаж авах юм гэнэ. Урд насандаа ямар буян хураасан нь төрийн албанд ордог байна аа? гэмээр.
#улстөр
#нийтлэл