Дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орны нэг байсан Монгол чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжээд яг 20 жил болжээ. Энэ хооронд бишгүйдээ нэг алдаж оносон боловч ерөнхий балансаар нь авч үзвэл манай нийгэм нь эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжил дэвшил хийжээ.
#нийгэм
#нийтлэл
Төрийн ордны мянгаад суудалтай танхим пиг дүүрэн. Суудал олдохгүй, олон хүн зогсож чагнана. Тайзан дээр Ерөнхийлөгч илтгэх аж. Танхимын эхний хоёр эгнээнд Засгийн газар болон парламентийн эрхэм гишүүд, агентлагийн том дарга нар зээглэжээ.
#улстөр
#нийтлэл
Монгол улсын ерөнхийлөгч Багабанди “Бизнес эрхлэгчдэд төр тус болж чаддаггүй юм гэхэд төвөг учруулж гай болж болохгүй учиртай” гээд шинэ жилээр хэлчихжээ.
#эдийн засаг
#нийтлэл
Хохироож байж хождог Мальтусын ертөнц улстөрийн хөгжилд асар үр дагавартай байсан, тэгээд ч өнөөгийн хөгжлөөс огт өөр. Мальтусын ертөнцөд эд баялагтай хувь хүмүүст түүнийгээ үйлдвэр, шинжлэх ухааны судалгаа, боловсрол зэрэг урт хугацааны эдийн засгийн өсөлт авчрах үйлсэд хөрөнгө оруулах сонголт бага байлаа.
#эдийн засаг
#нийтлэл
Инститүт бол тогтвортой, үнэ цэнэтэй, дахин давтагддаг хэв маягтай. Харин төр хэмээх инститүтийн тухайд гэвэл тодорхой газар нутагт ганцаараа хүчирхийлэх эрхтэй хууль ёсны байгууллага төдийгүй түүний орчин үеийн шалгуур нь мэргэшсэн ур чадварт үндэслэсэн хөдөлмөрийн хуваарьтай, иргэддээ ялгаваргүй ханддаг засаглалтай, төр нь ажилд авахдаа тал тохой татдаггүй гэх мэт.
#улстөр
#нийтлэл
Ойрхи нэгэн сонинд “Талхны үнийг үндэслэлгүй нэмэв” гэсэн өгүүлэл гарчээ. Талхны үнэ хэд байснаа хэд болсон, харин гурилын үнэ хэрхэн нэмэгдсэн, түүнтэй харьцуулсан эквивалент зэргийг нь нарийн тооцон харуулжээ, уг нийтлэлд. Ингээд бараг л интеграци диференциал оруулж тооцон математикдсаны эцэст үйлдвэрлэгчид үнээ үндэслэлгүй нэмсэн болохыг илчилж шуналын багыг нь хуу татан хаяжээ.
#эдийн засаг
#нийтлэл