Төрийн ордны мянгаад суудалтай танхим пиг дүүрэн. Суудал олдохгүй, олон хүн зогсож чагнана. Тайзан дээр Ерөнхийлөгч илтгэх аж. Танхимын эхний хоёр эгнээнд Засгийн газар болон парламентийн эрхэм гишүүд, агентлагийн том дарга нар зээглэжээ.
#улстөр
#нийтлэл
2007 онд манай Ерөнхийлөгч Францад айлчилваа. Засгийн газрынхаа наймын найман сайдыг дагуулаад явдаг юм байна. Парламентийн засаглалтай оронд энэ ч арай биш л дээ. Гэхдээ францчууд эмзэглэсэнгүй, өөрсдийнх нь хэрэг биз. Харин айлчлалаас хожим дипломат ёст суралцаж буй оюутан залууст зориулсан кино хичээлийг Монголын төлөөлөгчдөөр төлөөлүүлэн үйлдэв.
#улстөр
#нийтлэл
Дэлхийн дайн Германы ялагдлаар төгссөн нь залуу бага дарга Гитлерт маш хүнд тусчээ. Шархдаад эмнэлэгт хэвтэж байсан тэрээр энэ мэдээг сонсоод енгэнтэл уйлсан гэдэг. Үүнээс ч аймшигтай ял ард байжээ. 1919 онд Вэрсалын гэрээгээр Герман орныг хэсэглэн хуваав.
#дэлхий дахинд
#нийтлэл
Улс орныг хэсэглэн хуваах, өөртөө нэгтгэх, тоглоомын улс байгуулах зэрэг нь нэн эртнээс хэрэгжиж ирсэн улс төрийн үйлдэл юм. Эрт балрын үеийг эс дурдахад XVIII зууны хуучдаар Орос, Герман, Австри гурав Польшийг гурван удаагийн хэлэлцээрээр задлан хувааж аваад гуравдахь гэрээгээр тийм улс байхгүй болгож байсан.
#улстөр
#нийтлэл
Муу гэсэн болгон өөрийн эерэг талтай байдаг. 65 сая жилийн өмнө 15 км голдочтой том солир өнөөгийн Мексикийн буланд унажээ.
#нийгэм
#нийтлэл
МИАТ-ынхан бослого гаргажээ. Нам засаг шуурхай арга хэмжээ авсны дүнд бослого дарагдав. Асар их хохирол учирсан гэнэ. Ард түмэн жигшив. Дарга доргыг нь хуйгаар нь солилоо. Энх амгалан цаг ирэв.
#улстөр
#нийтлэл