Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

АНГЭЛА МЭРКЭЛИЙН ҮЛДЭЭСЭН АЙМШИГТ ӨВ

Германы Холбооны канцлераар 2005-2021 онд 16 жил ажилласан Ангэла Мэркэл дурсамж номоо бичиж дуусгасан нь энэ сарын 26-нд худалдаанд гарах юм байна. Германы Засгийг олон жил толгойлж байхдаа маш нэр алдартай байсан тэрээр оросууд Украинд түрэмгийлснээс хойш дагаад нэр хүнд нь хурдан унах боллоо. Европын холбоог сулруулсан, Германы эдийн засгийг Орос, Хятадаас хэт хараат болгосон, НАТО болон Германы батлан хамгаалах хүчийг зөнд нь хаясан гэх мэт маш олон зэмлэл хүртэх болжээ. Дурсамжийн ном нь худалдаанд гарахын өмнө Английн Экономист хэмээх буурьтай сэтгүүлд Мэргэлийн талаар таагүй дүгнэлт хэвлэгдсэнийг орчууллаа.

Сэтгэлгээний хоцрогдол уу, ойлголтын зөрөө юу?

Манай улс бол хүний эрхийг маш их хүндэлдэг түүнээ хуульчилсан орон. Хэн ч тэнэг байх бүрэн эрхээр хангагдсан. Тэнэг байсны төлөө хэнийг ч шийтгэж болохгүй. Мөн олонхийг маш их хүндэлж тэдний шийдвэрийг дагадаг жинхэнэ ардчилсан улс мөнөөс мөн. Харин ийм лаг гарууд нь олонхи болчихоор мөн янзтай юм болноо доо! Санаа зовох юм тэр л байна. Учир нь чухам тэр олонхи монголчууд бидний хувь заяаг шийдэж байгаа шүү дээ... ий!

УТГА ЗОХИОЛЫН ХЭЛ

Энэ нь утга зохиолын шинэ хэл буй болон алхам алхмаар албан ёсны, ажил хэргийн, бичиг баримтын, шүүхийн, сургууль боловсролын утга зохиолын хэл болон төлөвших үндэс суурь болжээ. Ингэсээр 1992 онд баталсан Үндсэн хуульд анх удаа “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэсэн заалт хуульчлагдлаа. Үүнийг "төв хэл" ч гэж нэрэлдэг, төрийн хэрэглэдэг бөгөөд магадгүй зарим оронд бэлгэдлийн үнэ цэнэтэй ч байдаг. Гэхдээ ихэвчлэн “албан ёсны хэл” гэдэг. Ингэж Монгол улсын төр, олон нийт, мэдээллийн хэрэгслэл, сургууль боловсрол, нийт Монголын ард түмэн албан ёсны хуульчлагдсан үндэсний хэлтэй болсон.

БУРУУ ОРЧУУЛГААС БУРУУ УХАГДАХУУН

Бид заримдаа орчуулгаар биш ч, үндсэн монгол нэршлүүдийг хооронд нь хольж ойлголт ухагдахууны төөрөгдөл бий болгодог. Хэрээ, турлиах, алагтуу гурвыг, боршувуу, болжмор, бялзуухай гурвыг хооронд нь ялгалгүй дуртайгаараа нэрлэнэ. Үнэндээ шал өөр шуувууд. Үүнтэй адил хөх ба цэнхэр, бор ба хүрэн, бөөрөнхий ба дугуй...? Харьцаа, харилцаа гэсэн шал өөр утгатай үгийг холиод “бэлгийн харьцаа” гэхээр эрхтнээ өөр нэгнийхтэй харьцуулж хэмжээд байгаа юм шиг? Үндэстний гэдгийг ч “үндэсний” гээд бараг дасчих шив дээ. Ганцхан Нэгдсэн үндэстний байгууллагын нэр л зөвөөрөө үлдэж. “Аугаа” гэдэг нь хүчирхэг, гарамгай, уужим, өгөөмөр, гэрэлт, эрчимт гэсэн утгатай, герег гаралтай үг. “Агуу” гэдэг бол том хөндий нүх, эндээс агуй, агуулах гэдэг үгс үүсчээ.

Терминатор-4

Назарбаев хүргэнээрээ гал тахиж байна. Ажлаас нь халлаа, цагдаагаар мөрдүүллээ, гэрийг нь нэгжүүллээ, үүндээ олон улсын хамтын ажиллагааг татан оролцуулж Интерполоор хайлгаж байна.
#улстөр #нийтлэл

БНМАУ-ЫН СҮҮЛЧИЙН ШИНЭЧЛЭЛ

Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.