Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Ноомой

Тэрээр хуримаа хийснээс хойно тун удалгүй буруу эхнэр авснаа ойлгожээ. С

Цагаан баавгай

Тимур Дугаржапов гэгч “Монголын төлөөх өрсөлдөөн” гэсэн геополитикийн луглагар өгүүлэл бичжээ.
#улстөр #нийтлэл

ТОНУУЛЧИДДАА ИДЭГДСЭН МОНГОЛ

Бүх гэмт хэргээс хамгийн адгийнх нь өөрийн эх орныг тонох. Хөгжлийн банк гэдгийг эх орноо тоногчдод зориулж зохиож, байгуулж, ажиллуулсан. Монгол шиг эх орноо тонон дээрэмдэх гэсэн хулгайч нар л төрийн эрхэнд үхэлдэн чихэлдэн гарч ирдэг оронд алив банк төрд хамаарч болдоггүй юм байна гэдгийг 1991-1998 оны туршлага тод харуулсан. Хэдийгээр тэр үед арилжаа хийдэг банкуудыг төрийн мэдлээс гаргасан боловч үүнээс хойш "Хадгаламж", удалгүй "Төрийн банк", тэгээд "Хөгжлийн банк" байгуулагдаж тонуулчдад барьж идүүллээ. Тэд цадахгүй, ийм тогтолцоонд дээрэмдсэн их баялагийг буцааж өгөх ч үгүй.

ҮНДСЭН ХУУЛЬ БА ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Ардчилсан төрийн шийдвэрийг алив улс төрийн хүчин, олон нийтийн байгууллага болон хувь хүмүүс эсэргүүцэх, шүүмжлэх, буруушаах бүрэн эрхтэй. Мэдээж тайван замаар. Чухам үүнийг л хүлээн зөвшөөрөхгүй бол нийгэмд гүнзгий хагарал үүсгэх, тогтворгүй байдал бий болгох, улмаар ардчилсан тогтолцооноос хальж дарангуйлал хүчирхийлэл ноёлох суурь болно. Харин төрийн нэгэнт гарсан шийдвэрийг төрийн бусад салбар, орон нутгийн захиргааны байгууллагуудын зүгээс сөргөсөн албан дүрэм журам, хуулийн чанартай хориг зэргийг тавьж болохгүй. Энэ нь хуулиар хориглогдох ёстой. Энэ бол орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэв хэмжээнээс хэтэрсэн зүйл. Гэхдээ засгийн төлөөлөгчийн даалгавараар Үндсэн хуулийг давсан алив тушаалыг аль ч төрийн байгууллага биелүүлэхээс татгалзах эрхтэй төдийгүй үүрэгтэй.Үндсэн хуулиа сахиж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалцгаая.

Гобсэк

Гобсэк гуай хорт хавдартай болсноо дэндүү хожим мэджээ.

Стратегийн орд хэмээх үлгэр оршвой

УИХ стратегийн орд газар гэгчийг баталжээ. Гэхдээ энэ нь юу болох тухай хэчнээн гишүүнээс асууна, төчнөөн хариулт сонсоно.
#улстөр #нийтлэл