Нийгэм чөлөөт тогтолцоонд орсноор элдэв марзан үзэл сүртлийн “арга хэмжээнүүд” алга болсон. Шинэ жил бол нийтийн баяр, заавал хөдөлмөрийн тодорхой хамт олных байх шаардлагаггүй. Цагаан сар хориогүй болсон, энэ бол уламжлал ёсоороо гэрбүл, ах дүү, төрөл садны “дотоод” баяр болон сэргэсэн.
Ирж буй 2026 оны Шинэ жилээ эрүүл энх аз жаргалтай, баяр хөөр дүүрэн угтахын ерөөл дэвшүүлье! Сайхан баярлацгаагаарай
Хэнри Киссинжэр нь Таллэйран, Мэттэрних нартай эн зэрэгцэх дипломатч юм. Өнгөрсөн үеийн эдгээр домогт дипломатууд гучин жилийн турш тайзан дээрээ байсан бол Киссинжэр ердөө найман жилийн дотор Америк-Хятадын харилцааг сэргээж, Вьетнамд энх тайван тогтоож, Москваг "эерүүлж" дөнгөсөн юм. Эдгээр амжилтын аль нь ч түүхэнд үлдэхэд хангалттай. Хэрэв Киссинжэр АНУ-аас гадна төрөөгүй бол өөрийн чадвар, гавьяа зүтгэлдээ тулгуурлан Ерөнхийлөгчийн суудалд тэмүүлж болох байсан гэж ярьцгаадаг.
Дэлхийн дэг журмын ирээдүйн архитектор 1923 оны тавдугаар сарын 27-нд Баварийн Фюрт хотод сургуулийн багшийн гэр бүлд төрж, Хайнц гэгддэг байснаа хожим нь нэрээ "Хэнри" болгон өөрчилжээ. Тэрээр 100 жил наслаад энэ оны арваннэг дүгээр сарын 30-нд Коннэкэикутэд гэртээ нас барлаа.
Английн Экономист сэтгүүл 2024 оны шилдэг ном, кино, концерт, пянз зэргийг шалгаруулжээ. 2024 оны тэргүүн кинонууд гэдэг нь урьд жил нь хийгдэж олны танил болсон бүтээлүүд байдаг. Учир нь дэлгэцэнд шилжсэний дараа жил дэлхийн олон газар болдог кино наадам фестивалиар үнэлүүлж, үзэгчид болон шүүмжлэгчид үнэлэлт дүгнэлтээ өгснөөр мэдээллийн хэрэгслэлүүд болон мэргэжлийн байгууллагууд үүний дараа л үгээ хэлдэг билээ.
Урьд социализмын үеийн хотын хулигаанууд комбинатынхан, микрийнхэн, дөчин мянгатынхан гэж бүлэг болон хоорондоо зодолддог байсан бол, өнөөгийн “шинэ үе” гэгчид наян оныхон, ерөн оныхон, шинэ зууныхан хэмээн бүлэгт хуваагдан хоорондоо эрх мэдэл булаацалдан алалдана. Биенийгээ “энэ хулгайч манай ерэнтаван оныхныг төлөөлөх эрхгүй” ч гэж зурагтаар зарлаж байх шиг? Тэд хулгайлсан дээрэмдсэн их мөнгөнийхөө шавхрууг ард түмэндээ тарааж нэр нүүр олсныгоо эх орон, ард түмэн гэсэн үгээр илбэн тохинуулж улам мандан бадрана. Прагматикууд тул ямар ард түмэнтэйгээ сайн ойлгоно, тэдэнд хэрхэн тохируулахаа ч сайн мэддэг.
Аюулгүй байдал хамтын ажиллагааны талаархи Орос Монголын дугуй ширээний Москвагийн уулзалтад хэлсэн үг
Олон жилийн өмнө Зөвлөлтийн дагуул Монголд орос дуу их дуулдаг байлаа. “Оросууд дайныг хүсээ гэж үү?” гэх нэг алдартай дуу байх. Шүлгийг нь Өрнөдөд хамгийн алдартай орос найрагч Евгений Евтушенко бичжээ. Гоцлон дуулаач “Хотят ли русские, войны?” хэмээн асуух маягтай цангинуулахад ард нь эгнэн зогсох хоор “хотят, хотят, хотят” хэмээн түрлэг нэмдэг байв.