Нямдорж дүвчин чойжин бууж байна. Наадмаас ардын хувьсгалыг хасчихлаа, нэртэйгээр нь наадмаа ерөөсөө хийхээ больчих л гэнэ. Сөнөөд байхгүй болж байсан Монголыг ардын хувьсгал амилуулсан л гэнэ. 500 мянган хүнтэй, толгой дараалан тэмбүүтэй, мал нь ердөө есөн сая байсан орныг өдий болгосон л гэнэ.
#нийгэм
#нийтлэл
Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Лех Валенса оролцохоор ирж байна.
#улстөр
#нийтлэл
Наадам ойртлоо. Нүүдэлчид зуны дэлгэр цагт цуглан найр наадам хийдэг байсан нь их л олон зуун, магадгүй хэдэн мянганаар хэмжигдэх уламжлал биз. Наадамд бөх барилдаж, сур харван, морь уралдуулах агаад үүнээ “Эрийн гурван наадам” гэж нэрлэдэг ажгуу. Юутай ч тэмдэглэгдэн үлдсэнээр Чингис хааны үед наадамд их ач холбогдол өгдөг байсан бололтой.
#нийгэм
#нийтлэл
Энэ өгүүллийг би 1992 онд бичиж хэвлүүлжээ. Түүнээс хойш хорь гаруй жил өнгөрсөн ч утга санаа ач холбогдол нь хуучраагүй юм шиг. Ялангуяа сонгуулийн үеэр иймэрхүү хийрхэл хүчээ авдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийг л аваад үзье л дээ.
#улстөр
#нийтлэл
Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн урьдчилсан прогноз дүнгийн талаар өгүүлэл бичсэн нь сонгуулийн эцсийн дүнтэй бараг мөргөсөн билээ. Нэгтгээд би л бичсэн болохоос энэ нь мэргэжлийн олон арван хүний нэлээд хэдэн сарын хөдөлмөр, шинжлэх ухаанч аргачлалынүр дүн байсан юм.
#улстөр
#нийтлэл
Ой хээрийн хортон шавьж устгах хоронд зориулж улсын төсөвт 700 орчим сая төгрөг тусдаг юм байна. Лоббидоно гэж нэг яриа бий, энэ нь Сангийн яам улсын нэгдсэн төсвийн ноорог гаргаад ирүүт төсөв захиран зарцуулагч нар УИХ-ын гишүүд рүү гүйлддэг юм.
#улстөр
#нийтлэл