Эх оронч байх сайхан. Үгүйдээ л бахархал. Энэ бол ердөө л өөрийн улс үндэстэн газар шороондоо элгэн хайртай байх тухай яриа. Эх эцэг, эхнэр хүүхэддээ бүгдээрээ л хайртай байдаг. Түүнтэй адил хүн бүр эх орондоо хайртай. Яагаад гэвэл “миний юм” гэсэн үзэл хүнд төрөхөөс нь буй болсон мөн чанар биз.
#улстөр
#нийтлэл
(“Монголын эдийн засгийн чуулга 2018”-д хэлсэн үг)
Юмны үнэ өсч байна. Энэ ч яахав, нүдэнд ил харагдаж байгаа зүйл. Нарийн ярьвал барааны үнэ өсөв үү, төгрөгний худалдан авах чадвар буурав уу гэдэг тэгтлээ нүдэнд ил харагдахгүй л байна.
#улстөр
#нийтлэл
Тэрээр нойр нь хүрэхгүй байсан тул орондоо ном уншив. Ганц хуудас дуусгаагүй байтал нүд нь анилдаад эхэллээ. Бушуухан чийдэнгээ унтраагаад хөнжлөө лавхан татаад нүдээ анилаа. Гэтэл юун унтах, тэр дороо нойр нь сэргэчихэв. Хэсэгтээ унтах санаатай баахан хөрвөөв. Нойр бүрэн хульжижээ.
#нийгэм
#нийтлэл
Хөгжлийн эсрэг хөдөлгөөн бүр алдаршин мандаж ард түмний халуун алга ташилтанд хөөрөн цатгалдахын хэрээр хөгжлийг дэмжсэн болгон, дэмжиж байсан хүмүүс хэрэгтэн болж эхэллээ. Нийт ард түмэн тэднийг жигшин зэвүүцэж эх орноосоо уравсан тэднийг бушуу цаазлан хороож, хөрөнгийг нь хураан түүгээр нь цэцэрлэг эмнэлэг байгуулахыг шаардах болов. Эх орноосоо урвагчдыг бөөнөөр нь шоронд хүргэлээ. Үүний дотор Баярцогтод 10 жилийн ял өгөв. Оюутолгойн гэрээг хийхдээ хувьцаа нь яг таг хэд болж өсөхийг нь мэдэж байсан тул хувьцааг нь худалдан авсан гэх ял. Кино үргэлжилсээр…
Орос, Зөвлөлтийн нэртэй хуульч, профессор Вселовод Дурденевский Холбоот Орос, Монгол, Тувагийн Үндсэн хуулинд харьцуулсан судалгаа хийжээ. Зөвлөлийн засагт холбоот Орос улсын 1918 оны долдугаар сарын 10-нд батлагдсан Үндсэн хууль, Монгол “ард улсын” 1924 оны арваннэг дүгээр сарын 26-нд батлагдсан Үндсэн хууль, Тагна Тувагийн 1926 оны арваннэг дүгээр сарын 26-нд батлагдсан Үндсэн хууль нь өөр өөр үндэстнийх учир инстүүцийн нэрс нь хоорондоо ялгаатай болохоос үнэндээ нэгнээсээ хуулж орчуулсан яг ижил бичиг баримт юм гэжээ.