Ханддорж нар Орост сэм явсны дараа сэжиг авсан Саньдо амбан Бадамдоржоос тулган асууж улайлгаж байв хэмээн нэг нэгнээсээ хуулсан түүхийн баримтад тэмдэглэсэн байдаг. Хэргийн мөрөөр хөөвөл Бадамдоржийг Саньдо амбан дуудаж Цэрэнчимэд, Ханддорж нарын тухай шалгаахад “Би мэдэхгүй, харин чи үүнийг мэдэж байх үүрэгтэй юм байгаа биз дээ” гэж мохоож байсан аж.
The democratic system is based on the universal consent of the people. Therefore, success will always alternate with failure. The Mongolian people do not want to abandon the already chosen path, despite the fact that they sometimes suffer failures, at which our neighbors sometimes laugh. After all, Mongolia is the only country in the vast expanse from the Pacific Ocean to the Black Sea, from the Arctic Ocean to the Indian Ocean with an independent democratic system (although it sounds ridiculous to some). She does not interfere in other people's affairs and does no harm to anyone - so why should she not live the way she wants?
Since ancient times, the Mongols believed that it is better to suffer on their own than to be blissful for someone else's.
1956 онд Монгол Японы харилцаа хэвийн байдалд орох анхны алхмууд хийгдэж эхэлсэн. Гэсэн хэдий ч үүнтэй зэрэгцэн өнгөрсөнтэй холбоотой харилцан нэхэмжлэл гаргах явдал, түүний дотор Японы нөхөн төлбөрийн асуудал үргэлжилсээр байлаа. Үүнийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хойшлуулсан ба 1972 онд дипломат харилцаа тогтооход нөлөөлөөгүй. Нөхөн төлбөрийн асуудлыг 1970 -аад онд Японы зүгээс Монголд ноолуурын үйлдвэр барихад зориулж буцалтгүй тусламж олгосноор шийдсэн.
Үнэндээ Байгал нуурын бохирдлын гол сурвалж бол дэргэд нь барьж олон жил ашигласаар буй целлюлозын аварга үйлдвэр, ус нь татарч буй үндсэн шалтгаан нь нуураас гадагшлах Ангар мөрөн дээр байгуулсан хэд хэдэн том усан цахилгаан станцууд гэдэг нь олон жилийн өмнөөс батлагдсан аж
Энэ өгүүллийг 2012 он гарч байх шинэ жилээр бичжээ. Эдийн засгийн олон улсын судалгааны байгууллагууд Монголын ойрын ирээдүйг судлан маш өөдрөг дүгнэлт гаргажээ, тэр үед. Монголын эдийн засаг 2012 онд 15 хувиар өснө, 2015 онд нэг хүнд ноогдох ДНБ 10 мянган долларт хүрнэ гэж тооцоолжээ. 2030 онд энэ тоо 60 мянган долларт хүрнэ гэж. Нэг л үгэндээ ойрын 20 жилд Монголын эдийн засаг гайхамшиг үзүүлэх аж. 2012 онд Монголын эдийн засгийн өсөлт 17.6% хүрсэн. Гэвч мөн оны 5-р сард УИХ-аас уул уурхай, барилга, боловсрол зэрэг таван салбарт ГХО-ыг үндсэндээ хориглосон хууль гаргав. Яг жилийн дараа ЗГ Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг хөөн уурхайг хааж консервацид орууллаа. “Нохойн толгойг ширээн дээр тавивч шороон дээр” гэдэг болов.
Одоогоос яг 40 жилийн өмнө Зэмэксийн найруулсан “Ирээдүй рүүгээ буцсан нь” кино дэлгэцэнд гарчээ .Бид ч 40 жилийн ирээдүйг хий зөгнөж байхаар 2012 оны болоод өнгөрсөн бодит “ирээдүйрүүгээ” буцмаар байна. Яг одоо!
Сиддарта Гаутама буюу Шангиймунын Буддагийн мэндэлсний 2500 жилийн ойг хүн төрлөхтөн саяхан тэмдэглэсэн. Ер нь байгаль хүн төрлөхтөнд нэг хэсэг бөөн бөөнөөр нь аугаа ухаан илгээх мөртөө нэг хэсэг хэдэн мянганаар таг чиг болчихдог.
#нийгэм
#нийтлэл