Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ЗЭЭЛДМЭЛ СОДОН ҮГ

Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь номоо ийнхүү туурвиж дууслаа. Зээлдсэн үгсийг нэлээд хэдэн жилийн өмнөөс цуглуулж эхэлсэн ба эцэст нь нэгтгэж бүтээл болгохоор жил гаруйн хөдөлмөр зарцуулав. Энэ тольд өнөөгийн дундаж монгол сэхээтэн ойлгодог, хэрэглэдэг таван мянга орчим зээлдмэл үг сонгож, аль хэлнээс гарвалтай, цаашлаад ямар хэлнээс угшилтай зэргийг тодорхойлов. Улмаар үгийн шууд утга нь юу гэж байсан хийгээд монгол хэлэнд нэвтрэхдээ ямар утга агуулах болсныг тодруулах оролдлого хийлээ. Зээлдмэл үгийн уг сурвалж нь уг хэлээрээ хэрхэн бичигддэгийг эхээр нь олж тавьсан. Иймээс зөвхөн үсгийн тэмдэгт гэхэд латин, герег, кирил, хятад ба япон ханз, солонгос, санскрит, араб ба перс, руин зэрэг арав гаруй төрлийн үсэг тэмдэгтээс бүрдэв.

Тэр бөх хэний хэн бэ?

Мэрэг төлөг тавих гээгүй. Зөвхөн шинжлэх ухааныг хүндэтгэдэг, үзмэрчдийг бол луйварчингийн хэмжээнд дорд үздэг хүний хувьд гагцхүү судалгаанд үндэслэн дорхи прогноз хийж буйгаа толилуулж байна.
#улстөр #нийтлэл

Геополитик тоглоом

Америкийн нэрд гарсан улстөр судлаач Жоорж Фридман “Дараагийн 100 жил” гэсэн ном бичиж бөөн шуугиан тарьжээ.

Яагаад гэнэт ШХАБ-д элсэхээр болов?

Оросын Цэрэг техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч дарга Владимир Дрожжов дөнгөж саяхан Монголын Засгийн газрын урилгаар ажлын айлчлал хийжээ.

ТУСГААР ТОГТНОСОН ХАРЫНХАН БА ШАРЫНХАН

Монгол түүхномын 4 дахь шинэчилсэн хувилбарыг бичиж найруулан дуусч байна. Уул бүтээлийн анхны хэвлэлт 1996, Хоёрдахь шинэчилсэн хэвлэлт 2006, Гурав дахь шинэчилсэн хэвлэлт 2016 онд бичигдэн дуусч тус бүр олон дахин хэвлэгдсэн билээ. Шинэ дөрөвдахь хэвлэлтэд нэмэлт маш олон материал орж байна. Б.Цэнддоогийн саяхан хэвлэгдсэн “Гончигжанцангйн Бадамдорж” бүтээл урьд огт эшлэгдэж байгаагүй түүхийн олон баримтыг олж шинжлэх ухааны эргэлтэд оруулсан юм. Тэндээс бараг л тэр чигээор нь эшлэн хуулж өөрийн номдоо оруулсан энэ хэсэг нь Гурван улсын гэрээний дараах Гадаад Монгол дахь харынхан ба шарынхны хоорондын тэмцлийг баримттайгаар илэрхий үзүүлсэн байна. ​​

АРДЧИЛСАН ТОГТОЛЦОО ХҮН ТӨРЛӨХТНИЙ ТҮГЭЭМЭЛ ҮЗЭГДЭЛ МӨН ҮҮ?

Ардчилсан тогтолцоо, хүний эрх зэргээс илүү чухал юм бол манай гариг дээрх энх тайван. Эгзэгтэй орнууд өөрийн нутаг дээрээ хүний эрхийг хүндэтгэж, нийгмээ ардчиллаж байна уу гэдгээс үү, эсвэл уг дарангуйлагч ямар нэг үнэ цэнээр өөрийн хамаарах газар нутгаа бүрэн хянаж чадаж байна уу гэдгийн аль нь илүү чухал вэ? Саддам Хусайн, Муамри Каддафи, Хосни Мубарак… хичнээн аймшигт муухай дарангуйлагч байсан ч, юутай ч Пандорын авдрыг олон жилийн турш таг цоожтой байлгаж чадаж байсан. Афганистан хаант улс байхад, Иранд Рэза Пахлавын дэглэм ноёрхож байхад ​Өрнөдийн соёл нэвтэрсэн номхон даруу улс орнууд байлаа.Эцэг хүү Ассадын бараг 60 жилийн Сири дахь дарангуйллыг түлхэн унагалаа, дэлхий даяараа баяр хөөр болж байна, харин дэглэмийг түлхэн унагаагчид нь ердөө саяхан Аль Каида, ISIS зэрэг дэлхийг донсолгосон террорист, алан хядагч байгууллагын салбар нь байсан шүү дээ