Хэнри Киссинжэр нь Таллэйран, Мэттэрних нартай эн зэрэгцэх дипломатч юм. Өнгөрсөн үеийн эдгээр домогт дипломатууд гучин жилийн турш тайзан дээрээ байсан бол Киссинжэр ердөө найман жилийн дотор Америк-Хятадын харилцааг сэргээж, Вьетнамд энх тайван тогтоож, Москваг "эерүүлж" дөнгөсөн юм. Эдгээр амжилтын аль нь ч түүхэнд үлдэхэд хангалттай. Хэрэв Киссинжэр АНУ-аас гадна төрөөгүй бол өөрийн чадвар, гавьяа зүтгэлдээ тулгуурлан Ерөнхийлөгчийн суудалд тэмүүлж болох байсан гэж ярьцгаадаг.
Дэлхийн дэг журмын ирээдүйн архитектор 1923 оны тавдугаар сарын 27-нд Баварийн Фюрт хотод сургуулийн багшийн гэр бүлд төрж, Хайнц гэгддэг байснаа хожим нь нэрээ "Хэнри" болгон өөрчилжээ. Тэрээр 100 жил наслаад энэ оны арваннэг дүгээр сарын 30-нд Коннэкэикутэд гэртээ нас барлаа.
Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь номоо ийнхүү туурвиж дуусав. Зээлдсэн үгсийг нэлээд хэдэн жилийн өмнөөс цуглуулж эхэлсэн ба эцэст нь нэгтгэж бүтээл болгохоор жил гаруйн хөдөлмөр зарцуулав. Энэ тольд өнөөгийн дундаж монгол сэхээтэн ойлгодог, хэрэглэдэг таван мянга орчим зээлдмэл үг сонгож, аль хэлнээс гарвалтай, цаашлаад ямар хэлнээс угшилтай зэргийг тодорхойлов. Улмаар үгийн шууд утга нь юу гэж байсан хийгээд монгол хэлэнд нэвтрэхдээ ямар утга агуулах болсныг тодруулах оролдлого хийлээ. Зээлдмэл үгийн уг сурвалж нь уг хэлээрээ хэрхэн бичигддэгийг эхээр нь олж тавьсан. Иймээс зөвхөн үсгийн тэмдэгт гэхэд латин, герег, кирил, хятад ба япон ханз, солонгос, санскрит, араб ба перс, руин зэрэг арав гаруй төрлийн үсэг тэмдэгтээс бүрдэв.
Ганц намайг биш, хасаг тэрэгнээс толгой нь илүү гарсан болгоныг мунадах явдал нийтийн сүлжээний гол сэдэв мөн нь мөн л дөө.
Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх талаар түрүүний удаа бичсэн. Энэ удаа эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх талаар санаалаа бичлээ. Дараагийн удаа эрчим хүчний тогтолцоогоо хэрхэн шинэчлэх талаар саналаа хэлнэ. Тэгээд цааш үргэлжлэнэ.
Хэсэг хүмүүс сайн дураараа цуглаад хэн нэгнийг сайн хүн, ноён нуруутай, гишүүн байхад тохирох нэгэн гэж хэлэлцэх нь иргэдийн өөрсдийнх нь эрхийн асуудал. Ийм маргаан, зөвшил, хэлцэл айл гэр албан газар, болгонд болж байгаа. Аль ч нээлттэй нийгэмд иргэд сонгуулийн бус цагаар төрийн түшээдийнхээ тухай шүүмжлэн хэлэлцэх, оронд нь тавих хүмүүсийг нэрлэн товлохыг хориглодоггүй байлгүй.