Манай хэвлэлийн газар байгуулагдаад 13 жил болж байна. Ердөө 15 хүн тогтмол ажилладаг жижиг гэхээр компани боловч долоо хоногт 2 ном шинээр зах зээлд гаргадаг. Нийт бүтээгдэхүүний 70 орчим хувь нь орчуулгын ном товхимол. Ажлын 70 орчим хувийг аутсорсингоор бүтээдэг. Бидэнтэй янз бүрийн мэргэжлийн хэдэн зуун хүн хамтран ажилладаг.
Одоо шинжлэх ухаан академи маань засаг мөнгө өгөх юм бол зөвхөн монгол хүнийг эмчилдэг Ковид 19-ийн эсрэг вакцин гаргах гэнэ. Бодвол зөвхөн монголдоо, айн? Зөвхөн “монгол ухаанаар” бүтээсэн алъюу гэсэн аймаар үнэтэй автобусны паянг хэрэв мартчихаагүй бол нийтээо Улаан балаар үзсэн байх. Тэрний дэргэд түрийвч даллаж мөнгөжүүлдэг арга чинь хажууд нь болхи бүдүүлэг эд л дээ. Гэхдээ л зүгээр мөнгөтэй болчих санаатай түрийвч даллагад чихэлдэгсэд чинь ядахнаа 10 төгссөн гарууд шүү. Дотор нь Америкт мастер хамгаалсан залуус хэд хэд сууж байсан даа. Бидэнд 4-р ангид заадаг Түмэн бодисын хичээлийг гурилдаад өнгөрөөсөн юм биш үү?
Орос, Зөвлөлтийн аугаа зохиолчдын нэг Максим Горькийн 1922 онд Берлинд хэвлүүлсэн эсээ-өгүүллийг товчлон орчуулав.
Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан анхны парламентийн үед буюу 30 жилийн өмнө үүнийг бичиж нийтлүүлжээ. Эрх мэдлийн зөв хуваарьлалт үгүй, хэн юу хариуцах болон юунд оролцох эрхгүй нь тодорхой бус тогтолцоонд анхдагчид учраа олохгүй эхэндээ тэнүүчилж байв. Одоо бол мэргэшсэн, төгөлдөржсөн, төвхнөсөн. Парламент болон Засгийн газрын нийт 100 орчим гишүүд зөвхөн өөрийнхөө төлөө эрх мэдлийг булаацалдан, нэгдмэл төрийн бодлогыг тасар татан хувь хувьдаа хэсэглэн авсныг бүгдээрээ харж байгаа. Төрийн сонгуулийн тогтолцоо нь ч ийм механизмыг хөөрөгдөгч. Цонхоо онгойлгоод ч нэмэргүй, өмхий хамхай бөгчимийг хэн ч тоохгүй, гол нь гарт нь орсон эрх мэдлийн тасархайгаа ашиглаж ганц биеэ улам таргалуулах!
Бичиг үсэг үл мэдэх явдлыг богино хугацаанд устгасны тулд Монгол улс ЮНЕСКО-ийн шагнал авч байсан. Энэ бол үнэхээр том амжилт байлаа.
#чөлөөт цаг
#нийтлэл
Монгол улс түүхэндээ байгаагүйгээр гэнэт баяжлаа. Сүүлийн найман жилд ДНБ 10 дахин өсчээ. Чингисийн үед ямар байсныг мэдэхгүй, гэхдээ л газар газраас дээрэмдэж ирсэн тэр их баялаг олон жилийн хоол болоогүй байх аа. Бидэнд одоо ганц хутга, сэлэм ч үлдээгүй.
#улстөр
#эдийн засаг
#нийтлэл