Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ХУВИЛБАР САНАЛ

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдаад 30 жил болжээ. Энэ хооронд Үндсэн хуульд хоёр удаа засвар орсон. Гэвч сүүлийн үед Үндсэн хуулин дахь Төрийн байгууламж, сонгуулийн зарчим, эрх мэдлийн хуваарилалтын талаар шүүмжлэл өрнөх боллоо. Одоо үйлчилж буй Үндсэн хуулин дахь төрийн байгууламж шилжилтийн үеийн үүрэг зорилгоо хангасан бөгөөд цаашид улс орон тогтвортой, илүү шударга тогтолцоотой болохын тулд Үндсэн хуулинд зарим өөрчлөлт оруулах хэрэгтэй тухай санал өрнөх болов. Үүнд зориулж хэлэлцүүлэгт нэмэр болох үүднээс Үндсэн хуулийн төрийн байгууламжийн бүлэгт бас нэгэн хувилбар санал болгож байна. Энэ нь хуулийн төсөл гэхээсээ өргөн олны хэлэлцүүлэг, мэтгэлцээн, санал бодлын хуваацалд зориулсан юм.

РОМЫН ПАПЫН МОНГОЛД ИЛГЭЭСЭН ЭЛЧ НАР

Энэхүү зарлигийг их Папад мэдтүгэй хэмээн илгээв. Карал нутагт… зөвлөлдөөд хүлцэнгүй байхыг гуйн илгээснийг Танай элч нараас сонсов. Та нар хэлсэн үгээрээ болох аваас их Пап чи манай газар иртүгэй. Бид тэр тухайд засаг зарлиг бүрийг Та нарт сонсгон дагуулъя… Тэнгэрийн хүчинд наран мандах газраас наран жаргах газар бүгдээрээ биднээ заяажээ… Эдүгээ Та нар “бид харьяат болж хамаг эд агуурсаа Та бүхэнд өгтүгэй” хэмээн чи шударгаар хэлбээс зохино. Чи өөрөө албатуудаа тэргүүлэн хамаг улсаа аван, хүлцэнгүй байж хүчээ өгөхөөр иртүгэй… Харин Та нар тэнгэрийн зарлигийг үл даган манай зарлигийг эсэргүүцэх аваас Та нар дайсан болно. Эл учрыг Та нар мэдтүгэй. Харин үүнээс бусаар явбаас юу болохыг бид мэдэх гэж үү, гагцүү Тэнгэр л мэднэ.

ЗАЛБИРАЛ

Польшийн зохиолч Марэк Хласко (1934-1968) нь богино өгүүлэл, туужийн том мастер байсан. Ердөө бага сургууль төгссөн (манай Чойном шиг) жолооч мэргэжилтэй тэрээр хорь гаруйхан насандаа дайны дараах залуусын шүтээн болон тодорсон. Гэвч Польшийн коммунистууд үзэл суртлын хувьд шахах болсонд (бас Чойном шиг) тэрээр гадаад эхнэрээ даган түр хугацаагаар Герман руу гарчээ. Эргээд эх орондоо буцаж ирэх гэсэн боловч хүлээн авсангүй, дөнгөж гуч гаруйхан насандаа хүний нутагт өөд болжээ.

Янаглан хорлогчид

Бид зах зээлийн эдийн засагт ороод хориод жил боллоо. Төлөвлөгөөт эдийн засгийг бодвол хавьгүй ойлгомжтой боловч байнгын реформ шинэчлэл шаардаж байдаг тогтолцоо.
#улстөр #нийтлэл

Цэдэнбалыг зайлуулсан гол шалтгаан - Эрдэнэт

1984 оны 8 дугаар сард Монголын удирдагч Цэдэнбалыг гэнэт бүх албан тушаалаас нь чөлөөлж Москвад үнэн хэрэгтээ гэрийн хорионд оруулсан юм. Энэ явдал Монголын ард түмэн байтугай тухайн цагийн нам төрийн бүх удирдлага, тэрбайтугай Цэдэнбалын өөрийн нь хувьд л гэнэтийн явдал байсан болохоос үүнийг зохион байгуулагчдын хувьд жилийн турш бэлтгэгдсэн ажлын үр дүн байлаа.
#нийгэм #нийтлэл

THE 14th DALAI LAMA , THE 11th PANCHEN LAMA, AND THE 9th JEBTSUNDAMBA

Now, 26-year-old Panchen Lama is the deputy chairman of the Chinese Buddhist Association. However, the Dalai Lama's institution disapproves and firmly opposes it. As for the devotees who follow the Gelug school of Tibetan religion, there are places like Mongolia, Bhutan, in China-Inner Mongolia, Tibet; in Russia-Kalmyk, Buriat, Tuva,; in India-Ladakh,; in Nepal-Shirva. None of them allow New Panchen Lama. Last year, the Embassy of China in Mongolia met with some leaders of the Buddhist community in Mongolia. It proposed cooperation and exchange between the religious organizations of the two countries through cultural exchanges. At the invitation of the Chinese side, some representatives of the Mongolian religion visited the Panchen Lama during their visit to Beijing. However, none of the Gandan Monastery representatives, the main temple in Mongolia, participated in the event.