Эггэрс бааз Кабулын ногоон бүсд байдаг. Ийшээ очихын тулд эхлээд Кабулын нисэх буудалд бууна. Тэнд нь бас цэргийн бааз байх ба нэрийг нь Каяа гэнэ. Энд манай 50 орчим цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэдэг. Тэд нисэх буудлын хэд хэдэн хаалгыг хамгаалж ажилладагаас нас барсан цэргүүдийг гаргадаг хаалга нь өдөр бүр “зорчигчтой” байдаг гэсэн нь нуруу хүйт оргиулав.
#нийгэм
#нийтлэл
Миний ажил ч хөнгөрлөө. Мэргэжлийн хараалч би сайхан хараах гэж амаа чамгүй чилээдэг хүн. Одоо тэр олон үг хэлэхийн оронд хэдэн тоо хэлээ л дуусаа. Хараалыг коодлосон. Гэхдээ одоо гарцан байгаа 700 гаран үгтэй жагсаалт бол худлаа гэнэ лээ. Арай цөөхөн үгтэй Шиндлэрийн лист байгаа дуулдана. Тэнд аль үгийг хэд дээр дугаарласан нь тодорхойгүй ч гэсэн тийм дугаар байгаа нь мэдээж учир жишээлнэ одоо.
#нийгэм
#нийтлэл
Дээхнэ баахан шар сонинууд, халуун хөнжил эднүүс л дуртайгаа цуурдаг байснаас мэдээлэл бол яст мэлхий шиг, ганц нэгхэн эх сурвалжтай байж. Хэдэн залуус сүмод явлаа л гэсэн. Сонингийн буланд мэдээлсэн л төдий. Тэгээд сураг алдарсан. Харин 96 онд японы NHK суваг монголд гарч сумог “амьдаар нь” үзсэн юм.
#чөлөөт цаг
#нийтлэл
Нээх сонин эл хуль оргиод, олигтой ч хавар болохгүй байгаам шиг санагдаад байсан чинь манай хэд бүгдээрээ дарга болоод, парламентад ороод сууцын байна лээ шд. Гэхдээ хоосонгүй. Мартын өмнөхөн монголд сүнс байх шиг санагдаж миний анхны галзуурал эхэлсэн. Жишээ нь Жадамбаа дарга бол Сталины сүнс.
#нийгэм
#нийтлэл
Юу юу ч болоод өнгөрөв дөө. Ухаан алджаагаад босч ирсэн хүн шиг л байхын. Бурхан халдун, Малайзын онгоц, Крым, эдийн засгийн форум, ногоон уут гээд болоогүй юм алга.
#чөлөөт цаг
#нийтлэл
Манай улс бол улс шиг л сайхан улс. Бусад үй түмэн улсуудад болдог бүх юм манайд ч бас болдог. Ер нь тэгж ярьвал тэдгээр газруудад болдоггүй юмнууд ч өлхөөн болчихдогоороо улсаас ч илүү улс. Он солигдох энэ сайхан мөчийг тохиолдуулаад өөрийн орноо энэ бол МОНГОЛ УЛССС! гэж заналтайгаар хэлмээр санагдаж байна. Ингээд цөмөөрөө нэг хуучин оноо эргэж саная даа.
#нийгэм
#нийтлэл