Энэ захиагаа Шукшин анхны эхнэр Мария Шумскаяд зориулжээ. Арван тавтай байхдаа төлөв төвшин зантай тосгоны бүсгүй Мариятай танилцсан Шукшин цэргээс халагдаж ирээд сэтгэлт бүсгүйтэйгээ гэрлэсэн бөгөөд Москвагийн Кино урлагийн дээд сургуульд элсээд хоёр тийш болсон юм.
1949 онд 26 настай байсан Гоминьданы армийн офицер аав нь хэдийнэ хошууч цолтой болж, цагтаа тус намын Ванпугийн цэргийн академийг төгссөн авга ах нь Чан Кайшигийн Ерөнхий штабт өндөр албан тушаалд томилогдсон байлаа. Өөр нэг авга нь мөн Вампугийн академийг төгссөн ч Гоминьданыханд нүүр ололгүй коммунистуудын талд орсон гэдэг.
Айтматов энэ эсээгээ уран бүтээлд нь эргэлт гарсан дөчин настайдаа бичжээ.
Гучин гурав гэдэг залуу нас ч шижигнэсэн залуу биш. Есүс энэ л насандаа цовдлогдож, Фрэнсис Скотт Фицжэральд энэ л насандаа харьж эхэлсэн. Амьдрал гэмээнэ уулын бартаат зам гэвээс гучин гурван нас чухал нэгэн даваа байж таарна. Гучин гуравтайдаа би гүйх ёстойгоо мэдэрч, хожуухан ч гэсэн зохиолч болох замд хөл тавьсан даа.
Хэдхэн хоногийн дараа арван сарын 10-ны өдөр уран зохиолын салбарын энэ жилийн Нобелийн шагналтан тодрох нь ээ. Өчигдөр букмекерууд шагнал авах магадлалтай зохиолчдын жагсаалтыг гаргасан байна. Эхний тавд орсон зохиолчдыг дурдвал 1-д Канадын яруу найрагч Энн Карсон, 2-т Францын хүүхдийн зохиолч Мариз Кондэ, 3-т Хятадын экзистенциалист зохиолч Цань Сюэ, 4-т Японы Харуки Мураками, 5-т Оросын Людмила Улицкая нар оржээ. Өнгөрсөн жил уран зохиолын салбарын Нобелийн шагналыг олгоогүй учраас энэ жил хоёр хүнд олгох юм байна. Сонирхолтой нь, эхний тавд жагссан зохиолчдын 4 нь эмэгтэй зохиолч байх юм. Тэгэхээр энэ жил эмэгтэй хүн шалгарах магадлал тун их байна.
“Хорлолын хаан – хорт хавдартай тэмцсэн түүх” номоороо Пүлицэрийн шагнал хүртсэн Сиддарта нь Стивэн Хокингийн нэгэн адил шинжлэх ухааныг энгийн хэлээр өргөн олонд түгээн таниулдаг эрдэмтэн, өнөө үеийн тэргүүлэх сэхээтний нэг билээ.