Маркесийг анх уншаад би балмагдсан, цочирдсон, уур хүрсэн. Яагаад гэвэл би ч ингэж бичиж чадна, ингэж бичдэг шүү дээ гэж бодсон. Гэлээ ч Маркесийн ачаар би уран бүтээлдээ олон зүйлийг эргэж харсан. Маркес байгаагүй бол Хятад өөрийн гэсэн Маркестэй болох байлаа. Гэвч харамсалтай нь тэр түрүүлсэн.
Цонхны цаана шиврэх зөөлөн бороо өнгөрсөн алдарсан үеийг сануулна. Гундаж буй цэцэгсийг хараад ямархан бодол төрнө вэ? Ирээдүйгээс илүү ойрхон өнгөрсөн үе, өнөөдрөөс илүү халуун дулаан тэр л он жилүүд. Сэтгэл сэмэлж, гуниг баяр хоёрыг зэрэг төрүүлсэн дурсамж. Бороотой ирсэн дурсамж бороо татармагц арилна. Өгүүллэгийн баатар алдсан боломж бүхнээ хүлцэнгүй, тэвчингүй сэтгэлээр хулдаж, сэтгэлийн гүндээ хадгалжээ.
Сергей Рязанский – 45 настай, Оросын сансрын нисэгч, биологийн ухааны доктор, сансарт ниссэн Москвагийн их сургуулийн (МГУ) анхны төгсөгч, сансрын багийн анхны эрдэмтэн ахлагч, 2 удаа сансарт нисэж нийт 305 хоносны 27 цагийг нь задгай сансарт өнгөрүүлсэн.
Цайны ургамал долоо найман сая жилийн тэртээ үүссэн бөгөөд хүн төрөлхтөн таван мянган жилийн тэртээгээс хэрэглэж эхэлжээ. Цайны мод нь модлог, хагас модлог, бутлаг гэсэн гурван төрөлтэй.
Мөнгө бол аз жаргал биш, гэхдээ мөнгө хийх явц нь өөрөө жаргал юм. Мөнгө хийнгээ бусдад тусалж байвал түүнээс илүү жаргал гэж үгүй.
Энэ захиагаа Шукшин анхны эхнэр Мария Шумскаяд зориулжээ. Арван тавтай байхдаа төлөв төвшин зантай тосгоны бүсгүй Мариятай танилцсан Шукшин цэргээс халагдаж ирээд сэтгэлт бүсгүйтэйгээ гэрлэсэн бөгөөд Москвагийн Кино урлагийн дээд сургуульд элсээд хоёр тийш болсон юм.