Арван зургаан жилийн өмнө 2004 онд Австрийн зохиолч Эльфрида Елинэк Нобелийн шагнал гардахдаа Австрийн зохиолчдоос энэ шагналыг хүртэх ёстой хүн бол Питэр Хандке гэж хэлсэн удаатай.
93 жилийн тэртээх энэ өдөр Г.Маркес мэндэлжээ.
"Салхинд туугдагсад" романы зохиолч Маргарет Митчелл тун сонирхолтой амьдрал туулжээ. Түүний бичсэн цорын ганц энэ роман хэдийгээр үзэл санааны хувьд Америкийн албан ёсны түүхтэй зөрчилдөж, боолуудыг чөлөөлснийг гэмт хэрэг хэмээн өгүүлдэг боловч зохиолчоо алдрын оргилд хүргэж, Митчелл амьд ахуйдаа сонгодогт тооцогдох болсон юм.
Ер нь хятад зохиолчид олон улсад нэр хүндтэй шагнал авсан хойноо л бусад улс оронд танигдаж алдаршдаг. Цао Вэньсюанийн тухайд 2016 оны дөрвөн сарын 4-нд ЮНЕСКО-гоос хоёр жил тутамд хүүхдийн шилдэг зохиолч, зураачдад олгодог (бага Нобель ч гэдэг) Андерсэний нэрэмжит нэр хүндтэй шагналыг хүртжээ.
Шведийн Академиас “Хүрээ хязгаарыг давах нь амьдралын нэгээхэн хэв маяг болохыг уран бүтээлээрээ дүрслэн үзүүлсэн” Ольга Токарчукийг 2018 оны уран зохиолын салбарын Нобелийн шагналтнаар тодруулжээ. О.Токарчук 1962 оны нэг сарын 29-нд баруун Польшийн Сулехов хотноо багш нарын гэр бүлд мэндэлжээ. Түүний аав Украин гаралтай аж. Энэ нийтлэл "Улирал ба зохиолч" сэтгүүлийн 2019 оны 4-р улирлын дугаарт нийтлэгдсэн.
Маркесийг анх уншаад би балмагдсан, цочирдсон, уур хүрсэн. Яагаад гэвэл би ч ингэж бичиж чадна, ингэж бичдэг шүү дээ гэж бодсон. Гэлээ ч Маркесийн ачаар би уран бүтээлдээ олон зүйлийг эргэж харсан. Маркес байгаагүй бол Хятад өөрийн гэсэн Маркестэй болох байлаа. Гэвч харамсалтай нь тэр түрүүлсэн.