Ажиглагч

@ajiglagch
120
нийтлэл
2,557,192
уншигдсан
2,432
сэтгэгдэл

Урт цагаан (1961-2020?)

Монголын барилгууд яахаараа монгол хүний дунджаас бага насалдаг юм бэ? Урт цагаан 60 нас ч хүрч чадахгүй нь. Гэвч эрх мэдэлтнүүд зогсохгүй байна. Юм л бол буулгаад барьдаг болжээ.

“Төр бол би”

Аялал жуулчлалын салбарын нэг бус судлаач, эрдэмтдийн ярихыг сонсоход, манай аялал жуулчлал өвөрмонголынхоос тэс өөр, тэднийг дууриан хиймэл хөшөө дурсгал босгож үй олон жуулчин авчирвал монголын байгаль сүйрнэ. “Манай байгаль өөрөө хамгийн сайхан хөшөө” гэж нэг нь хэлжээ. Тэгсэн хэрнээ амаа хамхиж ирсний учрыг сая оллоо.

Зүв зүгээр байсан цэцэрлэг … 3,2 тэрбум … “Ю Би констракшн”

Одоо “UB констракшн” компани Сүхбаатарын талбайн урдах цэцэрлэгийн газрыг буцааж авах ихээхэн магадлалтай. Улаанбаатарын олигарх С.Амарсайханы хувьд тэр хамаагүй, сонгуулиас өмнө иймэрхүү "бүтээн байгуулалт"-аар шоудаж байгаад УИХ руу арилж өгөх мөрөөдөлтэй биз.

Олборлох салбарын төрийн ба орон нутгийн өмчит компаниуд: Хэн нь хэн бэ?

Төрийн өмчийн хувьцааг давхар эзэмшүүлэх, хөрөнгө оруулаагүй хүмүүст ногдол ашиг тараах, тэтгэврийн зээл тэглэх зэрэг шийдвэрүүд бодлогын хувьд маш буруу гэдгийг ямар ч эдийн засагч хэлдэг.

Уул уурхайн компаниудын эзэд хэн бэ?

Олон нийт яагаад уул уурхайн компанийн эздийг мэдэхийг хүсдэг вэ? Компаниуд бизнесээ хэрхэн явуулж, хэр ашиг олох нь тэдний дотоод хэрэг мэт боловч ухаж байгаа баялаг нь “төрийн нийтийн өмч” учраас тэр. Тусгай зөвшөөрлөө авлигагүйгээр авсан, ашиг орлогоо бултуулж зувчуулахгүйгээр татвараа бүрэн төлсөн гэдэгт итгэхийн тулд.

Олон нийтийн телевизийн сэлфи оргил

Олон нийтийн телевиз өөрийгөө шагшин сэлфидэхээ түр завсарлаад орчин тойрноо хараасай. Телевизүүд чухал асуудлыг мэдээлээд араас нь янз бүрийн байр суурьтай хүмүүс, шинжээч, хөндлөнгийн этгээдүүдийг хаа нэгтээгээс, гадаад дотоодоос ч хамаагүй олоод, гэрт нь суулгаж байгаад хүртэл яриулж сонсдог нь ардчилсан нийгэмд ердийн жишиг, соёл болсныг мэдээгүй юм уу?