Сэтгэлээ сайжруулахгүй бол дараа төрөлдөө гурван муу заяанд унах аюултай. Гүрү римчүүчийн “ Та одоо юү хийж байна, өмнөх төрөлдөө ч ийм юм хийж байсан, дараа төрөлдөө ч ийм зүйл хийнэ” гэсэн байдаг. Тэхлээр одоо цаг дээр амьд байгаа дээрээ буян, номыг үйлдэхгүй бол муу заяанд унах аюултай юм байна шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Буддагийн зүрхэн тарни “ Ум Мүни Мүни Маха Мүни Еэ Суухаа” гэдэг тарни бол “Сэтгэлээ жолоод, жолоод дахин сайн жолоод” гэсэн утгатай юм шүү. Иймд хүмүүс сэтгэлээ сайжруулж байж зөв замдаа орно, боди сэтгэлийг олж байж гэгээрнэ гэдгийг сайтар санах хэрэгтэй. Жаргалыг гаднаас эрдэггүй, дотроосоо эрдэг юм. Амар амгаланг гаднаас эрдэггүй, дотроосоо эрдэг юм. Сэтгэлийн амар амгаланг олсон хүн жаргалтай байдаг. Учир иймд хүмүүс бид гаднах төрх гэхээсээ илүү дотоод сэтгэлээ сайжруулж гэгээрүүлэх нь чухал юм.