Би оросын ард түмэн, оросын эцэг, эх, хүүхдүүдэд хандаж тэдэнд юү хийхийг захиас болгон хэлж байна. Хэрэв намайг хөлсний алуурчин, оросын тариачин, миний ах дүү хөнөөвөл оросын эзэн хаан Та хэнээс ч айх хэрэггүй. Та хаан ширээндээ сууж улс орноо удирд. Оросын эзэн хаан Та хүүхдүүдийнхээ төлөө санаа зовоод хэрэггүй. Хүүхдүүд чинь Орос орныг зуу, зуун жилээр хаанчлах болно.
2023 онд 72 настай Д.Чойжамц тэргүүн хамба лам албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг хүсэж өргөдлөө Гандан хийдийн захиргаанд өгсөн. Монголын нийгэмд дараагийн тэргүүн хамба лам хэн бэ гэсэн хүлээлт үүссэн. Төрийн тэргүүний суудалднам нь сонгуульд ялсан, эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хүн суудаг. Тэгвэл Бурхан шашинтны Тэргүүн хамба ламын суудалд Бурханы номонд хамгийн сайн мэргэшсэн, сахил санваар төгөлдөр, номч мэргэн лам хүн суудаг ёстой.
Чингүн хатан монгол хүмүүст энэ газар нутгийг хэвээр нь сахиулах эрмэлзэлтэй байсан тул монголчууд Гүнжийн сүмийг ихэд хүндэтгэн дээдэлдэг байжээ. Эдүгээ нийслэл Улаанбаатар хотоос холгүй оршихТэрэлжийн ууланд байх нэгэн жижиг сүмийг хүмүүс Гүнжийн сүм хэмээн хүндэтгэн нэрийддэг нь угтаа Халхын Түшээт хан Дондовдоржийн их хатан, Манжийн Чин гүрний Энх Амгалан хааны охин хичээнгүй Амарлингуй Чингүн хатны дурсгалтай холбоотой юм.
Орос улс одоо Украины эсрэг дайны ажиллагаагаа түр ч гэсэн зогсоож, “Исламын улс” хэмээх байгууллагын алан хядах ажиллагааны эсрэг АНУ, Өрнөдтэй хамтран ажиллах нь юу юунаас чухал хамгийн зөв бодлого болох юм биш үү.
Гадаадын хэвлэлд эдүгээ Оросын суртал ухуулга Украины дайны тухай болон дайны гэмт хэргүүдээ хэрхэн нууж байгаа тухай үнэн зөв тодорхой мэдээллийг тусгажээ. 2022 оны 2-р сарын 24 ний өдөр Путин дэлхий дахинд мэдэгдэхдээ: “Бидэнд хэн ч саад хийж болохгүй. Саад хийвэл хариуг нь тэр дор нь барих болно” хэмээн бусдыг айлгаж мэдэгдэж байсан бол одоо 2023 оны 2-р сарын 23 ны өдөр “Бүх ард түмэн эх орноо хамгаалагчид юм ” хэмээн ярих болсон аж.
Эдүгээ Орос орон украины дайныг зогсоох уу? Орос орны цэргийн нөөц дуусах дөхсөн үү? Орос оронд төрийн эргэлт гарах уу? гэсэн гурван асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна.