Би нэгэн удаа Монголд Д.Ширэндэв багшийн заадаг Үлэмж үзэхүйн бясалгалд 10 хоног суусан юм. 10 хоногийн турш өглөөний 04 цагаас үдшийн 22 цаг хүртэл анир чимээгүйн дунд бясалгал хийж юү ч ярихгүй, нэг ч үг дуугарахгүй, зөв амьсгалж, зөв бясалгаж, цагаан хоол зооглож сурсны дараа бие сэтгэл хөнгөрч оюун ухаан саруулсаж ер бусын амар амгалан болж билээ. Бясалгалын дараа үг дуугарах ч сонирхолгүй болдог юм билээ. Зөвхөн анир чимээгүйн дунд бясалгал хийх ихэд чухаг юм байна гэдгийг ойлгосон доо.
2023 оны 5-р сарын 31-ны өдөр АНУ-ын NASA “1996-2023 оны хооронд болсон сансрын үл мэдэгдэх үзэгдлийн тухай” хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ хугацаанд мэргэжилтгүүд сансрын нийт 10 000 үл мэдэгдэх үзэгдлийг албан ёсоор бүртгэжээ. Эдүгээ АНУ-ын Засгийн газрын мэдэлд үл мэдэгдэх нисдэг биет 30 ширхэг , харь гаригийн 20 хүний цогцос байгааг тус улсын лабораторид судалсаар байгаа ажээ
Орчин үеийн хүмүүс бидний өмнө өвчингүй эрүүл чанартай амьдрах уу, эсхүл өвчинтэй чанаргүй амьдрах уу гэдэг сонголт тулгарч байна. Хүмүүс залуу наснаасаа эхлэн элдэв өвчин тусах , хугацаанаасаа өмнө өөд болох, өвчнөөс салахгүй элдэв эм, тарианы боол болж сэтгэл санааны элдэв зовиур, дарамт, гомдол, тунирхал, цөхрөлтэй амьдрах уу, эсхүл бие, сэтгэлээрээ эрүүл болоод санаа сэтгэл амар амгалан, баяр баясгалантай, сэтгэл дүүрэн амьдрах уу гэдэг нь тухайн хүнээс өөрөөс нь голлон шалтгаалдаг ажээ.
1911 оны Богд хаант Монгол улсын газрын зургийг үзэхэд тэр үеийн Монгол улс 3.3 сая квадрат км газар нутагтай, Өвөр Монгол, Тувагийн газар нутаг монголын нутагт харьяалагддаг байсан нь харагддаг. Богд хаант Монгол улсын газрын зураг бүхэлдээ зүрх хэлбэртэй, дээшээ цүндийж харагддаг байсан бол одоо дээрээсээ өм өм авхуулсан сэмэрчихсэн сархинаг шиг харагддаг болжээ. Ийм болсон нь тувачуудын тарьсан балаг юм. Уг нь тува гэж байгаагүй, харин урианхайчууд гэж байсан юм. Одоо тэд өөрсдийгөө нэг хэсэг тува гэж нэрлэж байсан бол одоо тыва гэдэг болжээ. Хичнээн ч удаа тэд монгол хэмээх нэрнээс зугатааж нэрээ өөрчилсөн ч тэд монгол туургатан хэвээр л байх болно.
Сүүлийн хориод жил Дубайд дэлхийн шилдэг архитекторуудыг урьж ажиллуулан дэлхийн хамгийн шилдэг загвартай, орчин үеийн зочид буудал, оффисууд үйлчилгээний төвийн барилгуудыг барьж, завсаргүй бүтээн байгуулалтын ажил хийжээ.
Эдүгээ цагт хүн гэдэг амьтан улам араатан шинжтэй болж нэг нэгнээн хороож дайн байлдаан хийжбусдад хорлол хүргэсээр байна.Энэрэнгүй өрөвч сэтгэлтэй хүн улам ховордож байна. Энэрэнгүй өрөвч сэтгэлтэй хүнээ сул дорой хүн хэмээн шоолдог болжээ.