Сүхбаатар

@Sukhbaatar
101
нийтлэл
1,122,273
уншигдсан
615
сэтгэгдэл

МОНГОЛЫН АЛДАГДСАН УНАГАН НУТАГ

Монголчууд бид ямар боломжоо алдсан бэ гэдгээ үргэлж санаж явах нь зохистой. Монголчууд бид орчин үед 10 сая хүн амтай, 5 сая квадрат км газар нутагтай, 170 сая мал сүрэгтэй, далайгаас 120 км ойрхон оршдог, бүс нутагтаа хүчирхэг улс болох боломжтой байсан, гэвч өөрсдөөсөө болж энэ боломжоо алдсан гэдгийг санаж байх хэрэгтэй.

ДАЙН ХИЙСЭН ​ОРОС, ​ДАЙНЫГ ДЭМЖСЭН ХЯТАД

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбелл ​“Хятадын дэмжлэг нь Орос улсад ​алсын тусгалын пуужин, их буу, нисгэгчгүй нисэх онгоц, байлдааны талбарын хөдөлгөөнийг хянах чадвар зэрэг армийн бүрэлдэхүүн хэсгийг сэргээхэд тусалж байна. Бид Оросыг дэмжихэд системтэй оролцсон Хятадын компаниудад гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөдэнэ хүрээнд санхүүгийн байгууллагуудыг сайтар судалсан” хэмээн мэдэгджээ.

МОНГОЛ ХЭЛ,СОЁЛОО ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ

Эх хэл нь бохирдвол үзэл бодол нь бохирддог, үзэл бодол нь бохирдвол үйл явдал нь бохирддог юм. Улаантнууд 1944 онд эртний монгол үндэстний соёлын эх сурвалж болсон босоо монгол бичгийг минь устгаж оронд нь харийн орос крилл бичигт ард түмнийг минь албадан оруулж, харийн буруу номыг тоть шиг цээжилдэг болсон. Үүнээс болж орчин үеийн монголчууд монгол соёлоосоо тасарчихсан.

МОНГОЛ ХӨГЖИХ БОЛОМЖОО АЛДСАН НЬ

Нефтийн үйлдвэр барих саналыг хувийн хоёр гурван том компани 1997-2010 оны хооронд тавьсан боловч эрх баригчид огт зөвшөөрсөнгүй. Одоо болтол ган, зэс, нефтийн ​үйлдвэр алга.Малынхаа мах, арьс шир, ноос ноолуурыг боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гадаадад гаргаж чадахгүй өдий хүрчээ.Орос улс гэхэд монголын маханд 120 хувь, бусад бүтээгдэхүүнд 50.0 хувийн татвар ногдуулж монголынг эдийн засгийг боомилдог аж.

ХАМГИЙН ЗӨВ АМРАЛТ - ЧИМЭЭГҮЙ ОРЧИН

Би нэгэн удаа Монголд Д.Ширэндэв багшийн заадаг Үлэмж үзэхүйн бясалгалд 10 хоног суусан юм. 10 хоногийн турш өглөөний 04 цагаас үдшийн 22 цаг хүртэл анир чимээгүйн дунд бясалгал хийж юү ч ярихгүй, нэг ч үг дуугарахгүй, зөв амьсгалж, зөв бясалгаж, цагаан хоол зооглож сурсны дараа бие сэтгэл хөнгөрч оюун ухаан саруулсаж ер бусын амар амгалан болж билээ. Бясалгалын дараа үг дуугарах ч сонирхолгүй болдог юм билээ. Зөвхөн анир чимээгүйн дунд бясалгал хийх ихэд чухаг юм байна гэдгийг ойлгосон доо.

ҮЛ МЭДЭГДЭХ НИСДЭГ БИЕТ

2023 оны 5-р сарын 31-ны өдөр АНУ-ын NASA “1996-2023 оны хооронд болсон сансрын үл мэдэгдэх үзэгдлийн тухай” хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ хугацаанд мэргэжилтгүүд сансрын нийт 10 000 үл мэдэгдэх үзэгдлийг албан ёсоор бүртгэжээ. Эдүгээ АНУ-ын Засгийн газрын мэдэлд үл мэдэгдэх нисдэг биет 30 ширхэг , харь гаригийн 20 хүний цогцос байгааг тус улсын лабораторид судалсаар байгаа ажээ