Монголчууд бид ямар боломжоо алдсан бэ гэдгээ үргэлж санаж явах нь зохистой. Монголчууд бид орчин үед 10 сая хүн амтай, 5 сая квадрат км газар нутагтай, 170 сая мал сүрэгтэй, далайгаас 120 км ойрхон оршдог, бүс нутагтаа хүчирхэг улс болох боломжтой байсан, гэвч өөрсдөөсөө болж энэ боломжоо алдсан гэдгийг санаж байх хэрэгтэй.
Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ төр үйлчлэх цаг ирлээ. Ард түмэн “төр надад юү өгөх вэ” гээд бэлэнчлэх биш, би эх орондоо юү бүтээх вэ гэдгээ бодох цаг болжээ.
1979 оны 11-р сарын 27-ны оройн 19 цагт Зөвлөлтийн Тусгай албаны цэргүүд / СпецНаз/ Кабулын нисэх онгоцны буудалд гэнэт десант буулгаж Афганистаны төрийн ордоныг бүсэлж Ерөнхийлөгчийнх нь харуулын албаны цэргүүдийг БТР дээр суурилуулсан “ЗСУ Шилка” пулемётаар буудан хөнөөж төрийн эргэлт хийжээ. Афганы ард түмэн “зөвлөлт нөхдүүд”-ийнхээ энэхүү гэнэтийн цэргийн ажиллагааг огт ойлгосонгүй. Харин хожим нь мэдэж зөвлөлтийн түрэмгийллийг үзэн яддаг болсон юм. Афганы ард түмэн зөвлөлтийн цэрэгт 1 сая 500 000 иргэнээ хөнөөлгөж / тэдний дунд олон мянган хүүхэд, бүсгүйчүүд, ахмадууд амь үрэгдсэн / зөвлөлтийн цэргийг үзэн яддаг болсон юм.
Миний одоо бичиж байгаа энэ баатар эр бол эх орон, эзэн хааныхаа төлөө өргөсөн цэрэг эрийн тангарагтаа хязгааргүй үнэнч, баатарлаг нэгэн билээ. Түүний алдрыг Хироо Онода гэдэг. Энэ баатрыг дэлхий нийт өнгөрсөн зууны далаад онд мэддэг болсон.
Манай нийгэм ёс зүйгээ бүрмөсөн алдаж, ийм л бузар булай шуналтай бирдүүдэд хамаг баялгаа алдаж, их мөнгө олсон гэгддэг компаний захирлууд, олигархиуд жирийн татвар төлөгчдийн мөнгөөр болон улсын үлэмж их хэмжээний валютаар тоглож туйлж хагартлаа баяжсан гэдэг нь илт харагдаж байна. Юутай гутамшиг.
Нурхачи баатар бол манж үндэстэнийг хүчирхэг болгож чадсан, монголын Чингис хааныг ихэд хүндлэн биширдэг, хөрш хорчин монголчуудтай ах дүү худ ураг бололцож явсан агуу баатар жанжин байсан юм. Нурхачи баатар л монголчуудын дийлж чадаагүй, монголын дайсанхятадын Мин улсыг 11 жилийн дотор эзлэн авч хятадын Мин улсыг мөхөөж чадсан баатар хаан юм.