Сүхбаатар

@Sukhbaatar
101
нийтлэл
1,122,273
уншигдсан
615
сэтгэгдэл

ЭРҮҮЛ АМЬДРАЛ

Миний бодлоор хэрэв хүн Монгол эх орондоо амьдарч байвал монголынхоо уламжлалт эрүүл хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Монгол цагаан идээ, ааруул, аарц, элгэн тараг, хөөрүүлсэн халуун сүү, шинэ бяслаг, айраг, гүүний саам, ингэний хоормог, ээзгий, хонь, үхэр, адууны шинэ мах, борцоо тохируулан тааруулж хэрэглээд байвал үүнээс илүү амин дэмтэй, ашигтай хүнс гэж хаана ч байхгүй билээ. Монгол эх орон минь хамгийн сайхан байгальтай тул хүмүүс энэ сайхан байгалийн дунд явган аялж рашаан усыг нь ууж байх хэрэгтэй.

Сирийн Асадын дэглэм нурсан нь

Башар Асадын дэглэм 2024 оны 11 дүгээр сарын 28 ны өдөр нуран унав. Путин Башар Асадыг түүний гэр бүлийнх нь хамт Орос улсад “Ил-62” ачааны нисэх онгоцоор авчирч улс төрийн орогнол олгожээ. Оросын тусгай албаныхан Башар Асадыг “Ливийн удирдагч Каддафи шиг төгсөж болзошгүй, одоо босогчдыг дарах ямар ч арга байхгүй тул Орос улсад зугатан улс төрийн орогнол авах нь зөв” хэмээн урьдчилан ятгаж Башар Асадыг Москвад аваачжээ. Босогчид эдүгээ Дамаскад Асадын ордон шилтгээн рүү дайрч, түүний амьдарч байсан ордон, цөмийн цохилтоос хамгаалах газар дорхи бункер, 300 шахам асар их үнэтэй дэлхийн брэнд суудлын автомашины цуглуулгатай том грашд нэвтэрч зарим эд хогшлыг нь дээрэмдэн авч байгаа ажээ.

МОНГОЛООРОО БАЙГААЧ

Өвлийн цагт залуус толгой нүцгэн явж,нимгэн хувцас өмсөж, ботинк гутал өмсөж доогуураа дулаалахыг больжээ. ​Гурав есийн хүйтэнд толгой нүцгэн яваа залуус өөрсдийгөө гоё гээд бодчихжээ. Жараад онд нийслэл хотын монгол бүсгүйчүүд оросыг дууриаж өвлийн цагт доогуураа трико өмсөж өвчин тусаж байсан юм гэнэ лээ. Өвлийн цагт дороосоо даарвал өвчин олдог юм. Монголчууд өвлийн цагт дулаан явах мянган лан гэдэг юм.

СТАЛИН МАО ЗЭДУНГ ҮЛ ТООСОН НЬ

Сталин Маог хүлээн авч уулзалгүй удаад байв. Сталин огт яарахгүй байв. Мао бухимдуу байх нь ч аргагүй. Мао болон хятадын төлөөлөгчид Сталинтай уулзах гээд 1949 оны 12-р сарын 15 ны өдрөөс эхлээд одоо болтол бараг бүтэн нэг сар болчихсон байлаа.

ХОВ ЗӨӨЖ ХОР НАЙРУУЛДАГ ТӨР

Өөрт нь хов хүргэсэн хүмүүсийн ховыг хүлээн авч засгаа огцруулахад нөлөөлсөн Ерөнхийлөгч даанч хөөрхий байна даа. Хов зөөсөн хүмүүсийн хоншоорыг нь тас цохиж, засгаа тогтвортой байлгасан бол Ерөнхийлөгчийн нэр хүнд өсөх л байлаа. Манай удирдагч нар дандаа нэг алдааг дахин давтах юм. Тэр нь “өөрийн хүмүүс”-ийг заавал дарга болгодог алдаа. Миеэ Энхболд хэн ч мэдэхгүй Ж.Эрдэнэбатыг гэнэт Ерөнхий сайд болгоод юү боллоо. Гэтэл одооны Ерөнхийлөгч Баянхонгор нутагтаа УИХ-ын сонгуульд ялагдсан “өөрийн хүн” Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгоод зогсохгүй, Ардын намын дарга болгох гэж хүчээр зүтгүүлээд юү болов?

НОМ

Би наяад оны дундуур Оросын Буриад улсад ажлаар явж байгаад Агын тойргийн нэгэн музейд буриадын эрдэмтэн Гомбожав Цыбиковын түвд хэлнээс орос хэл дээр орчуулсан “Ламрим” судрыг үзээд мэл гайхаж билээ. Монгол улсад монгол хэл дээр кирилл бичгээр хөрвүүлсэн Ламрим судар ная, ерээд онуудад огт гараагүй байхад энэхүү судар орос хэл дээр аль дээр үед 1919 онд хөрвүүлэгдсэн байхыг хараад гайхсан даа.