Монголчууд коммунистуудыг “буруу номтон улаантнууд” гэдэг байсан. Тэдэрх мэдэл, эд хөрөнгөний төлөө эхнэр хүүхдээ хүртэл худалдахад бэлэн, ах дүүгээ хүртэл алахад бэлэн, улаан таван хошуу, улаан туг хоёрыг шүтэж, хүн алж хүрээ талдаг байсан тул ард түмэн тэднийг буруу номтон улаантанууд гэдэг байжээ.
Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа бол товчоор хэлэхэд Монгол улсын хил, монголын ард түмэн, монголын төр гурав юм. Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөгөө нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах нь монгол хүн бүрийн ариун үүрэг билээ.
Хоёр солонгосыг заагласан 38 дугаар өргөрөг буюу 4 км-ийн өргөнтэй, 241 км үргэлжилсэн энэхүү цэрэггүй бүсийн орчим хоёр талын цэргүүд байрлаж хэзээ ч дахин дайн эхэлж болзошгүй гэсэн байлдааны бэлэн байдалтай 70 жилийн нүүр үзэж байна. Хоёр солонгос хоорондоо дахин дайтах уу, эсхүл тайвнаар нэгдэх үү гэдгийг цаг хугацаа л харуулах байх даа.
Эдүгээ шинэ 2024 онд орос украины дайн улам өргөжих төлөвтэй байна. Украины тал “Оросын түрэмгийлэгчдээс эх орныхоо газар нутгийг бүрэн чөлөөлнө, Ялалт биднийх болно” хэмээн уриатай тулалдаж байна. Оросын тал “Украин бол Оросын газар нутаг. Ялалт биднийх болно” гэсэн уриатай тулалдаж байна. Тэхлээр дайн улам ширүүснэ.
Эдүгээ дэлхийд тулаан, гэмтхэрэг, драм, адал явдал, уран зөгнөлын жанраар бүтээсэн “action” чиглэлийн кинонууд л алдартай болж үзэгчдийн таашаалыг хүртэж, зардлаа нөхөж, ашиг олж түргэн борлогдож байна даа.
Монголд хөрөнгө оруулж их ажил бүтээсэн надад хилс хэрэг тулгаж 8 жил шоронд хоригдох ял өгсөн нь миний санаанд багтахгүй байлаа. Би 78 нас хүртлээ монголын шоронд хатах юм байна л даа. Хамаг хөрөнгөө хөнтөрчихсөн, хилс хэрэгт яллагдсан би яахаа ч мэдэхгүй байлаа. Ямар нүүрээрээ би Япондоо буцаж очих юм бэ. Гэр бүлээ тэжээх хөрөнгө ч үгүй, дээр нь хар тамхины хилс хэргээр шоронд орсон хүн яаж гэр бүлийнхээ нүүрийг харах юм бэ. Япончууд нэр нүүргүй амьдарснаас үхсэн нь дээр гэж үздэг юм