Монгол соёлыг устгасны дараа монгол хүнийг эвдэх ажил их “бүтэмжтэй” боллоо. Бурхан ч үгүй, Чингис ч үгүй, Шүтээн ч үгүй, Босоо монгол бичиг ч үгүй, Хаан эзэн ч үгүй болсон харц гаралтай монголчуудыг мал болгоход маш амархан болжээ, боол болгоход боломжийн болжээ. Сартваах Буддагийн оронд сахалт Маркс, Ленин, Сталиныг шүтдэг болов. Хутагт хувилгаадын оронд хуурамч дарга нарыг шүтдэг болов. Бурханы номыг шүтдэг ард түмэнг буруу номтнуудыг шүтдэг болгов. Мал сүргээ хураалгасан монголчууд манкурт боол болов. Өмч хөрөнгөө алдсан монголчууд өлөн нүдэлсэн ядуу пролетари болов.
Би нэгэн удаа Их Хөлгөнөөс зохион байгуулсан Тэрэлжийн Арьябалын сүмд болсон нүгнээнд сууж, гурав хоног юу ч идэхгүй, уухгүй мацаг барьж, сахил сахисан арга хэмжээнд оролцсон нь миний хувьд цоо шинэ нээлт байсан юм. Адгуусан амьтан мэт хэлгүй, дуугүй байхын зовлон, юу ч идэхгүй байж бирдийн өлсөхийн зовлонг өөр дээрээ мэдэрсэн нь миний хувьд боди сэтгэлийг олох замд тохиосон томоохон алхам болсон юм.
Дайн удаан үргэлжлэх тутам Путины дэглэм хурдан унах болно. Яагаад вэ гэвэл Путины эцсийн дайсан бол Украин ч биш, Өрнөд ч биш, дотоодын сөрөг хүчин ч биш. Путины эцсийн дайсан бол Цаг хугацаа юм.
Украинчууд шинэ оноо өвлийн хүйтэнд цахилгаан ч байхгүй, ус ч байхгүй хүнд нөхцөлд подвалд өнгөрөөв. Оросын армийн украины энгийн хот руу хийсэн пуужингийн цохилт украины дэд бүтцийг ихэд сүйрүүлэв. Энгийн хүмүүс их өртөж үхэв.
1956 оны сүүлчээр коммунистуудын эсрэг боссон унгарын ард түмний бослого зөвлөлтийн армид дарагдаж нийтдээ 3000 унгарын иргэн алагдаж, 26 000 унгар хүн шархджээ. Харин зөвлөлтийн армийн 700 гаруй цэрэг үхэж үрэгджээ. 200 000 унгар иргэн Өрнөд рүү дүрвэн гарчээ.