Сүхбаатар

@Sukhbaatar
101
нийтлэл
1,122,273
уншигдсан
615
сэтгэгдэл

ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААНЫ БААТАР ЦЭРЭГ

Хилчин цэрэг С.Дорж буугаа гартаа чанга атгаж шүхрээр буусан япон нисгэгч рүү шуудхан гүйжээ. Нэг хартал япон нисгэгч шүхрийнхээ дороос өндийгөөд гар буугаараа хэд хэдэн удаа С.Дорж руу буудахад чихний хажуугаар сум нь шунгинан өнгөрч байв. Япон нисгэгчийн гар бууны сум нь дууссан бололтой гар буугаа чулуудчихав. С.Дорж урдаас дайрсан япон нисгэгчийг газарт унагааж гарыг нь ард нь хүлж баривчлан олзолж авчээ. Япон нисэгчийн цүнхэнд нэгэн чухал газрын зураг байсныг олж улсдаа тушаав.

АРЛЫН АГУУ ХОЁР ХҮЧИРХЭГ ҮНДЭСТЭН

Ер нь дэлхийд хамгийн том гүрэн байгуулсан улс бол англичууд, монголчууд, оросууд байдаг юм. Англичууд 35 сая квадрат км газар нутагтай, монголчууд 33 сая квадрат км газар нутагтай, орос зөвлөлтүүд 22 сая квадрат км газар нутагтай их гүрнийг байгуулсан байдаг юм. Сүүлийн 100 - 200 жилийн түүхийг харахад өрнө дахинаас англи үндэстэн, дорно дахинаас япон үндэстэн дэлхийг тэргүүлж манлайлсан байдаг. Арлын үндэстний онцлог бол эх газрын үндэстнээс эрс ялгаатай. Эх газраас хэн ч ирж бидэнд туслахгүй тул аралын үндэстэн бид бүх зүйлээ өөрсдөө бүтээж хүчирхэг үндэстэн болох ёстой гэсэн үзэл аралын хүн бүрийн яс маханд нь шингэсэн байдаг.Ийм ч учраас тэд хамгийн түрүүнд далайн чанадаас түүхий эд тээвэрлэн авчрах хамгийн том далайн хурдан хөлөг онгоцуудаа бүтээж аж үйлдвэрийн хүчирхэг улс болж чадсан юм.

САНСАР СУДЛАЛЫН ​ОДООНЫ БОЛОН ИРЭЭДҮЙН ЗОРИЛТ

Сансрын эдийн засаг 2019 он гэхэд нийтдээ 366 тэрбум ам долларт хүрчээ. Үүний дөрөвний нэг нь шинжлэх ухаан, цэрэг, төрийн бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулжээ. Нэг өдөрт хэд хэдэн хиймэл дагуул хөөргөж байна.

ҮЛЭМЖ ҮЗЭХҮЙН БЯСАЛГАЛ

Бид бясалгалын дараа орой бүр Ариун номын айлдвар сонсож байлаа. Гоенко багшийн айлдварын бичлэгийг сонсож байхадномлолоо ойлгомжтой, энгийн, заримдаа хошин шогийн мэдрэмжтэй их сайхан сургаалайлдаж байлаа. Ариун номын айлдвар сонсоод зарим сэтгэлд хоногшсон сайхан айлдваруудыг толилуулья.

МАО ЗЭДУН ХРУЩЕВИЙГ ҮЛ ТООСОН НЬ

Дараа нь БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойгоор Хрущев Хятадад дахин айлчлан ирэв. Энэ удаа Мао Зэдун зөвлөлтийн төлөөлөгчдийг үл тоосон байдалтай байжээ. Мао зөвлөлт- хятадын уулзалт дээр янжуур татаж утааг нь Хрущевийн нүүр рүү үлээж байв. Улс төрд ч гэсэн тэр үед их утаа болж байлаа. Тэр үед Түвдийн бослогыг Хятад зэвсгийн хүчээр дарж байв. Хятад Энэтхэгийн хил дээр хятадын цэргийг бөөгнөрүүлж байв. БНХАУ Тайваньтай сөргөлдөж байлаа.

ПУТИН МОНГОЛД АЙЛЧЛАХ НЬ ЗӨВ ҮҮ

Монголын төр одоо Путиныг олон улсын Эрүүгийн шүүхийн шийдвэрийн дагуу баривчлах уу ?, эсхүл монгол ёсоор зочноо хүндлээд буцаах уу? гэсэн ацан шалаанд орчихоод байна.