Ер нь Турк орон эртнээс баялаг түүхтэй ч орон юм, кино зохиол нь төрөл бүрийн сэдвээр сайн зохиомжтой сонирхолтой хэлбэрээр бичсэн байдаг тул кино урлаг нь амжилт олж байна даа. Сүүлийн жилүүдэд Туркийн кино урлаг өсөн дэвжиж дэлхийн тавцан дээр гарч байна шүү, үзэгчид ээ.
Богд хааныг залгамжилж тусгаар тогтносон Монгол улсыг цаашид удирдах чадвартай гэгдэж байсан Чингисийн алтан ургийн Батмөнх даян хааны удам Эрдэнэ дайчин чин ван , Монгол улсын Гадаад яамны тэргүүн сайд М.Ханддорж 1915 онд тархиа ташуураар бяц цохиулан амь насаа алдлаа. Чингисийн алтан ургийн Батмөнх даян хааны удам, Сайн ноён хан, Монгол улсын анхны Ерөнхий сайд Төгс – Очирын Намнансүрэн 1919 онд найран дээр бусдын өгсөнархинд хордогдож амь насаа алдав.
Түүхээс үзэхэд Эзэн хаанаасаа урвасан ард түмэн өөдөлсөнгүй. Эзэн хаантайгаа нэгдэж, шинэ бүгд найрамдах улс байгуулсан ард түмэн эв нэгдэлтэй хөгжиж өөдлөн дэвжжээ.
Эзэн хаанаа хүндэлдэг ард түмэн, ард түмэндээ эцэг нь болсон эзэн хаантай улс соёл, шашин, ёс заншил, уламжлал, түүхээ олон мянган жилийн турш хадгалан үлдэж, өндөр хөгжилтэй, эв нэгдэлтэй, хүчирхэг улс болдог юм байна гэдгийг Япон улсын жишээ тодоос тод харуулж байна.
Өнөөдөр 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Богд хаант монгол төрийг дахин сэргээсэн 104 жилийн ой тохиож байна. Энэ чухал өдрийг монголчууд бараг дурсахгүй өдий хүрчээ. Монголчууд зуун жилийн турш зөвхөн 1921 оны ардын хувьсгалын өдөр хэмээн 7-р сарын 11 ний өдрийг л онцгойлон авч үзсээр өдий хүрээд байна. 1921 оны 2-р сард Барон Унгерний цөөхөн цэрэг Монголд бугшсан олон мянган хятадын гамин цэргээс Монгол орныг чөлөөлж Богд хаант монгол төрийг дахин сэргээж өгөөгүй бол Монгол улс туурга тусгаар улс болж чадахгүй байлаа
Эдүгээ хорин нэгдүгээр зуун эхлээд гучин жил болжээ. Дэлхий дахин технологийн хувьд улам хурдан хөгжиж байна. Ойрын үед дэлхий дахин хэрхэн хөгжиж ирээдүйд дэлхий маань ямар болохыг төсөөлөөд үзье. Эхлээд эх дэлхий минь яаж үүссэнээс эхлэе.