Орос дахь халимаг монголчуудын тоо эдүгээ хоёр зуун жилийн өмнөхөөсөө өсөх бүү хэл, улам буурчээ. 1771 онд хаант Орост халимаг монголчуудын тоо 250 000 орчим байжээ. 1926 онд Оросын Халимагт 107 000 халимаг монгол хүн амьдарч байсан бол 1959 онд дөнгөж 64 900 халимаг монгол хүн амьдарч байлаа. Эдүгээ Халимаг Тангч улсад 159 000 халимаг монгол хүн амьдарч байна. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй Орос-Украины дайны дараа халимаг, буриад монголчуудын тоо хэрхэн яаж буурахыг хэн мэдэх билээ.
Буддын сударт “Жаргалын дор зовлон нуугдсан байдаг. “Их идэх дуртай хүн их идээд байвал өвчин хүрч зовлон болно. Их унтах дуртай хүн унтаад байвал өвчин болно. Шунал тачаалтай хүн түүндээ хөтлөгдвөл зовлон болно” гэж бичсэн байдаг. Буддын сударт “Нэг ямаатай хүн нэг ямааны дайтай зовлонтой байдаг” хэмээн бичсэн байдаг. Тэхлээр мянган хоньтой мянгат малчин хүн мянган хонины чинээ зовлонтой гэсэн үг.
2023 оны есдүгээр сарын энэхүү намрын налгар өдрүүдэд монголын ууган сургуулиудын нэг болох Хэнтий аймгийн Өндөрхааны сургуулийн маань100 жилийн ой тохиож байна. Би энэхүү сайн сургуульд сайн багш нараар эрдэм заалгаж өссөн дөө. Төрөлх сургуулийнхаа дурсамжийг бичихээр шийдлээ. Та бүхэн болгоон соёрхоно уу.
Ер нь Турк орон эртнээс баялаг түүхтэй ч орон юм, кино зохиол нь төрөл бүрийн сэдвээр сайн зохиомжтой сонирхолтой хэлбэрээр бичсэн байдаг тул кино урлаг нь амжилт олж байна даа. Сүүлийн жилүүдэд Туркийн кино урлаг өсөн дэвжиж дэлхийн тавцан дээр гарч байна шүү, үзэгчид ээ.