Хёнсын Ли ярихдаа: “БНАСАУ-ын эдүгээ Орост очоод байгаа “Дайрагч корпус” бол Хойд Солонгосын армийн бахархал байсан билээ. Гэвч энэ корпус эдүгээ Украинд очоод орчин үеийн дайны туршлагатай, тэсвэр хатуужилтай украины баатарлаг цэрэгтэй тулалдах нь эмгэнэлд хүргэж, эцсийн эцэст тэд украины их буу, дроны махан зууш болоод дуусна даа” хэмээн мэдэгдэв.
Ер нь Оросын мусульманчуудын бүс нутгууд бүгд их тэсрэлтийн өмнө ирчихээд байх шиг санагддаг. Тэд Москвад дахин захирагдахгүй гээд бүгд нэгэн зэрэг босоод ирвэл яана, Оросын арми одоо Украины фронт дээр тулалдаад бүр найдахын аргагүй болчихсон байгаа гэж бодохоор Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү?
Нутаг усаа хараад, гэрийнхээ буурийг үзээд, Аав, Ээжийнхээ ачлалыг санахаар аяндаа нулимс цийлэгнэх аж. Сумынхаа наадам дээр Ээжийнхээ нөхөрлөж явсан үе тэнгийн боди сэтгэлт буурлуудтайгаа золгох мөчид нулимсаа барьж дийлэхгүй аж.
Григорий Семенов бол буриад монгол ээжтэй хүн байсантул Монгол улсад их ээлтэй, буриад монголоор сайн ярьдаг байв. Григорий Семенов, Барон Унгерн хоёр азид Их Монгол улсыг байгуулах тухай ярилцдаг байв.
Эрдэм сурахад бас нэг энгийн арга буй. Тэр бол харьцуулсан судалгаа, дүгнэлт хийх арга. Энэ аргыг би Хэнтий нутагтаа ажиллаж байхдаа сурсан юм. Би 28 настай байхдаа дэлхийн хэмжээний нэг томоохон ном бичих юм сан хэмээн их боддог байлаа. Надад миний сонирхдог зүйл болох дэлхийн түүх, дэлхийн соёл, шашин, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын талаар хэвлэгдсэн ном судар сэтгүүл нилээд байсан юм.
Монгол улс ардчилал, зах зээлийн замд ороод 34 жил болжээ. Ард түмэн тэр үед азийн бар улс болно гээд их л баяртай байсан даа. Улс орон хөгжсөн үү гэвэл удаан хөгжиж байна л гэхээс хөгжиж чадсан, өндөр хөгжилтэй улс болсон гэвэл худал үг болно. Монгол улс зах зээлд ороод 33 жил өнгөрөөд байхад азийн бар улс байтугай, бамбар улс ч болж чадсангүй. Яагаад Монгол улс сүүлийн 33 жилийн дотор хөгжиж чадаагүй юм бэ. Ямар шалтгаан байна вэ? Хөгжлийн гацаа юунаас болж гарсан юм бэ. Ердөө хоёрхон том шалтгаан байна.