Монголын төр одоо Путиныг олон улсын Эрүүгийн шүүхийн шийдвэрийн дагуу баривчлах уу ?, эсхүл монгол ёсоор зочноо хүндлээд буцаах уу? гэсэн ацан шалаанд орчихоод байна.
Парисын Олимп өнөөдөр дуусч байна. Олимпийг ТВ-ээр зэрвэсхэн харлаа. Монгол хүний хувьд олимпод оролцсон монголынхоо спортын талаар загас шиг дуугүй өнгөрмөөргүй байна. Хэлэх үг байна. Хийх ажил их байна.
Эх хэл нь бохирдвол үзэл бодол нь бохирддог, үзэл бодол нь бохирдвол үйл явдал нь бохирддог юм. Улаантнууд 1944 онд эртний монгол үндэстний соёлын эх сурвалж болсон босоо монгол бичгийг минь устгаж оронд нь харийн орос крилл бичигт ард түмнийг минь албадан оруулж, харийн буруу номыг тоть шиг цээжилдэг болсон. Үүнээс болж орчин үеийн монголчууд монгол соёлоосоо тасарчихсан.
Эдүгээ Монголоос хэт холгүй байршилтай, эх газартай холбогдсон дэлхийн өндөр хөгжилтэй бүс бол Дорны сувд хэмээн алдаршсан Хонгконг хот болой. Монголчууд эдүгээ тээвэр жуулчлал хөгжсөн орчин цагт Хонконг явахыг хүсвэл тун амархан болжээ. Бээжингээс Шэнжэнь хот хүртэл хурдны галт тэрэгний тасалбар аваад өндөр хурдны галт тэргэнд сууж нэг хоногийн дотор Хонконгийн зэргэлдээ хятадын Шэнжэн хотод оччихно, эсхүл Улаанбаатараас шууд нислэгээр хэдхэн цаг нисээд Хонгконгт буучихна. Эдүгээ Бээжингээс Хонгконг явах нь Улаанбаатараас Увс аймаг явахаас илүү хурдан хялбар, тав тухтай болжээ.
Хүн төрөлхтөн сансар судлалд амжилт гаргаад бүтэн жаран өнгөрчээ. Эдүгээ Марс гаригийг манай дэлхий колоничлох цаг ойртжээ. 2020 оны зургадугаар сард дэлхийгээс гурван ч удаа Марс гариг руу АНУ, Хятад, Арабын Эмират улс хиймэл дагуул нисгэлээ. Хүн төрөлхтөн яагаад Марс гаригийг сонирхоод байдаг юм бол? Хэдэн удаа Марс гариг руу хиймэл дагуул нисгэж ямар ажил хийсэн юм бол?
Зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр улс орны хөгжил, ард түмний аз жаргалыг хэмжих нь өрөөсгөл юм. Хүмүүсийн аз жаргалыг эд хөрөнгө, мөнгөөр бус, сэтгэлийн амар амгаланг олсон байдлаар нь дүгнэх нь зөв юм. Аз жаргалын индексээр дэлхийн дэлхийн хамгийн аз жаргалтай орноор Бутан орон шалгарчээ.