Сүхбаатар

@Sukhbaatar
101
нийтлэл
1,122,273
уншигдсан
615
сэтгэгдэл

СҮҮТЭЙ БУРХАН

Эх хүн үр нь өвчин хүрвэл сайн оточийг олохын тулд хүүхдээ өргөж үүрсээр хорвоогийн хязгаар ч хүрч чадна. Эх хүн өөрөө өлссөн ч сүүлчийн атга будаагаа үрдээ өгдөг. Эх хүн өөрөө хүйтэнд даарсан ч ганц дээлээрээ үрээ хучиж дулаацуулдаг. Эх хүн өөрийн хураасан хамаг хөрөнгө, мөнгөө хэрэг гарвал нэгийг ч үлдээлгүй хүүхэддээ өгдөг.

ХЭН МОНГОЛД ОЛИГАРХИУДЫГ ДАРЖ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ЮМ БЭ

Хэн Монголд олигархиуд, авилгачид, хулгайч нарыг дарж улс орноо хөгжүүлэх юм бэ? Эцэст нь хэлэхэд хэн, ямар засгийн газар Үндсэн хуулинд заасан “Монгол улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-ийг байгуулах юм бэ? Улс орны энэ бүх амин чухал асуудлууд одоо болтол шийдэгдээгүй 100 жил болсон нь хэний буруу вэ? Ардын намын буруу юу, ардын засгийн буруу юу, ард түмний буруу юу?

БИДНИЙ ДАЙСАН

“Ардын засгийн үед чөтгөрийн тоо эрс цөөрсөн” гэгчээр социализмын үед чөтгөрлиг хүмүүсийн тоо эрс өсчээ. Монгол хүн бие биенээ матна, шүүмжилнэ, ховлоно, үзэн ядна, ангийн дайсан хэмээн ална, улаан Орост барьж өгөөд цаазлуулна, шоронд хийнэ, хүүхэд, жирэмсэн бүсгүйчүүдийг хүртэл хайр найргүй буудна.Монгол хүнд зугатаах газаргүй байлаа. Умар зүгт улаан Орос, өмнө зүгт улаан Хятад хүрээлэн бүсэлчихсэн байв. ​​

ОЛИМПИЙГ ЗЭРВЭСХЭН ХАРАХУЙ

Парисын Олимп өнөөдөр дуусч байна. Олимпийг ТВ-ээр зэрвэсхэн харлаа. Монгол хүний хувьд олимпод оролцсон монголынхоо спортын талаар загас шиг дуугүй өнгөрмөөргүй байна. Хэлэх үг байна. Хийх ажил их байна.

ОЛОН УЛСЫН ГААГИЙН ШҮҮХ ба ПУТИНЫ ДАЙН

Путинд одоо хоёр л зам байна. Нэгд, Дэлхий нийтийн шаардлагыг биелүүлж Украинаас царгээ гаргаж дайныг зогсоох. Хоёрт, Их гүрний дээрэнгүй үзэлдээ урьдын адил автаж дайныг ялалтад хүртэл нь үргэлжлүүлнэ гэсэн муйхар тэнэг шийдвэрээ хэвээр үлдээж дайны гэмт хэрэгтэн гэдгээ улам батлах.

ХУВИРСАН МОНГОЛ ​ХҮН

Монгол хүн хэн байсан юм бэ, одоо хэн болчихов, цаашид хэн болох вэ гэдэг талаар өөрийн үзэл бодлоо олон түмэнтэйгээ хуваалцахаар шийдэв.