Дүрмийн өөрчлөлт нь бөхчүүддээ хайргүй, дургүй, спорт, спонсорыг ойлгодоггүйдээ биш юм. Төрийн наадмын ёслолын арга хэмжээ явж байна. Хажуугаар нь бөхчүүдийг үнэ цэнэтэй байгаасай гэсэн санаа. Дэмжигч байгууллага гэдэг өөр. Спонсор байгууллага гэдэг өөр. Магадгүй энэ шийдвэр спонсор байгууллагуудад арай өөр хандлагыг төрүүлэхийг үгүйсгэхгүй.
Дундаас нь дуусгах, дутуу орхих, бүр эсвэл улс төрийн тохироотой дуусгавал нүүрсчид ялж буйтай агаар нэг. Тэр тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өөрөө бичсэнээс өөрцгүй хайчин галд хүссэн ч эс хүссэн орж таарна. Цаашид ямар ч гоё сайхан санал, хуулийн хариуцлага сануулаад нийгэм нь, ард түмэн хүлээж авахгүй.
Aгаарын бохирдолтой улиралд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд аяга сүү уулгах санаачилгыг Эрүүл мэндийн сайд нь өөрөө гаргаж, ажил хэрэг болгох тал руу нь явбал том буян нь тэр.
Лав гүйцэтгэх засаглал нь анхлан шүгэл үлээж, Ерөнхий сайд нь оройлон тэмцэж байгаа нүүрсний тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэргийг “шүүрдэх” санаачилгад УИХ-ын дарга Г.Занданшатар нэгдсэнээ ийн зарлалаа. “Миний хаалгыг онголзуулаад нэмэргүйг гишүүд маань мэдэж байгаа” гэсэн ганцхан өгүүлбэрээр.