Арга ядахдаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Дорноговь аймагт өөрөө очиж, нөхцөл байдалтай танилцаж байсан нь 2013 он. Уг мэргэжил нь физикч, басчхүү их сургуулийн багш хүн явсан тэрбээр уран тойрсон асуудлаар бусдаасаа хавь илүү ойлголттой, сайн гадарлах нэгэн. Гэхдээ л Засгийн газрын тэргүүний хувиар Дорноговь аймагт ажилласан албан томилолтын үеэр өнөөх хоёр толгойтой тугал олдоогүй.
Засгийн газар танхимын зарчимтай. Ерөнхий сайдынхаа бодлогыг дэмжиж, дагаж, биелүүлэх ёстой. Үүнд ганцаарчилсан тоглолт гэдэг зүйл огт байхгүй.
Үнэнийг хэлэхэд амаргүй ажил руу шууд яваад орсон. Утааны асуудал бол зөвхөн түлшнээс үүдэлтэй биш. Тоос, тоосонцор, нийслэлийн хэмжээнд түлж байгаа нүүрсний хэрэгцээ гэхэд 5.8 сая тн. “ТЭЦ-2”, “ТЭЦ-3”, “ТЭЦ-4”, “Амгалан”, “Сэлбэ” дулааны станцууд нийлээд ийм хэмжээний түүхий нүүрс түлдэг. Янданд тавьсан шүүлтүүр нь шаардлага хангаж байна уу? Автомашины утаа байна. Зургаан машин нэг яндантай тэнцэнэ гэж үзвэл 600 мянгын ард 100 мянган өрх болно.
ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд ирсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм.
Үл хөдлөх хөрөнгийн татварыг хуульд зааснаар төлөх ёстой. Нийслэл ч хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх учиртай. Гэтэл тэрхүү мөнгийг нийслэлийн нөгөө хэсэгт амьдарч байгаа хэсэг нь төлдөг байж болох юм уу? Үлдсэн хэсэг нь туулайчлаад байж болох уу? Туулайчлах бодлогыг олон салбарт халах ёстой.
Генерал Ж.Болд үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлсэн гэдэг нь үндэслэл муутай, учир дутагдалтай л тайлбар. Эсрэгээрээ Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан Т.Сүхболдыг томилсны ард бодит шалтгаан байна.