Хэрэв жинхэнээсээ ийм тогтолцоо хэрэгжиж эхэлвэл бизнесүүд ёстой төрийн дарамтанд орж, хэн нэгний нөмрөг дор орж аврагдахыг эрэлхийлдэг тогтолцоо бий болно. Тэгж хамгаалалтад орохгүй бол мөнхийн төрийн барьцаанд л амьдрах болно.
Ардын Нам 100 жилийн түүхтэй, Монгол дахь улс төрийн хамгийн том институц гэж өөрсдийгөө тодотгодог бол түүнийх нь тавны нэгтэй тэнцэх хугацаанд “МАН доторх МАН”-ыг байгуулж албан бус дарга, генсекийн албан тушаалыг хавсран гүйцэтгэгч нь ганц Т.Бадамжунай л байв. Нэгэн зууны түүхтэй улс төрийн ууган хүчин гэхэд бүх талаараа нэг хүнээс хэт хамааралтай явсан нь факт мөн үү? мэдээж мөн.
Энэхүү нийтлэлээс хойш Таны улс төр дэх орон зай улам томорч, улсын Ерөнхийлөгч болтлоо дэвшсэнээс өөрөөр Монгол ялсангүй. Монгол Улсын Төрийн тэргүүний хувиар АНУ-ын Ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийх үеэрээ ч ОХУ-ын удирдагчтай утсаар яриулах уриалгахан санал тавьснаас бусдаар бахь байдгаараа нэгэн аравныг үджээ. Пүүжээгийн амьдрал ч дээрдсэнгүй. Ингэхэд “Где ты Пүүжээ?”...
Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн хүн засаглах?, эсвэл хууль засаглах? эсэхийг “Нүүрсний сонсгол”-оор ил болгож, прокурор, АТГ, ЦЕГ тэргүүтэй хуулийн байгууллагад хүргүүлсэн 9177 хуудас нотлох баримт хэзээ, хэн рүү хэрхэн хөтлөгдөж, холбогдохоос харагдах учиртай!
Эдгээр дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэр холбогдож ирсэн “Төгрөг нуур”-ын ордыг оруулахаар болсонд л асуудлын учиг оршиж, асуулт, анхаарлын тэмдгийг хоршуулан тавихад хүргээд байгаа хэрэг. Хэрхэхийг цаг хугацаа л харуулна.
Зарим хүмүүс зүгээр л зээл нэрээр мөнгө тарааж байна гэсэн өрөөсгөл ойлголттой байх шиг байна. Хоршино гэдэг тийм амар биш. Төслөө бичнэ, банкны шалгуураар орно. Банк өөрөө хариуцаж зээлээ гаргана. Эрсдэл үүсэхээс болгоомжилж банк тодорхой шалгуур тавина.