Гандөл

@Gandul
97
нийтлэл
2,345,198
уншигдсан
183
сэтгэгдэл

П.Сайнзориг: Хэн нэгний араар ордог, нуугддаг хүн нь би биш

Үнэнийг хэлэхэд би чинь Х.Нямбаатар даргаас өмнө Хууль зүй, дотоод хэргийн яаманд газрын даргын албыг хашиж байсан хүн. Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байхад нь олон хуулийн төсөл дээр хамтарч ажилласан. Мэдээж төстэй зан чанар бий, бий.

Ч.Алтаннар: Хашир байна гэдэг нь аливаа зүйлийг эргэцүүлэн боддог, мэдлэг боловсролтой байхыг хэлнэ

Энэхүү ном нь дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн хамгийн сүүлийн үеийн судалгаанууд орсон математикийн шинжлэх ухааны тоглоомын онол болон тэнцвэрийн онолын гарын авлага болохуйц ном юм. Бид “Beautiful Mind” гээд кинон дээр гардаг суут математикч Жон Наш-д хүртэл энэ номонд оролцох хүсэлт явуулж захиа бичиж байлаа. Анх докторын оюутан байхдаа номын ажлыг эхлүүлж, нийт гурван жил зарцуулсан.

Ерөнхийлөгч АТГ-д очсон нь тохиолдол биш!

Тангараг өргөсөн даруйдаа шүүх, прокурор, АТГ-ын удирдлагын бүтэц рүү гар дүрдэг, өөрийн хүнийг тавих гэж зүтгүүлдэг өмнөх Ерөнхийлөгч нарынхаа үйлдлийг үргэлжлүүлэхгүйгээр бүрэн эрхийнхээ тэн хагасыг туулсан нь Ерөнхийлөгчид өгөх сайн үнэлгээ ч энэ удаагийн сонгуулийг зүгээр хараад суух хэмжээний сонирхол У.Хүрэлсүх шиг улстөрчид төрөхгүй нь хэн бүхэнд ойлгомжтой.

Ц.Мөнх-Оргил: Цэц иргэний үндсэн эрхийг хамгаалах баталгаа болно

"Вант улс" шиг хамгаалалт үүсгэхгүй бол утсан хүүхэлдэй болох аюултай. "Энэ хууль Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр гарга”. “Ерөнхий сайд хууль зөрчсөн гэж шийдвэрлэ" гэж шахалт ирэхэд түүнээс зөрвөл “чамайг эгүүлэн татна” гэж айлгаж сүрдүүлэхийг үгүйсгэхгүй.

Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье

Хятадын дарга Ши Жиньпин Монгол Улсад ирэхэд стратегийн түвшинд маш том гарын үсэг зурсан. Түүгээр тохирсон томоохон асуудал нь төмөр замаа хамтарч барих тухай. Тохирчихсон байхгүй юу.

Хожил хэний талд вэ...?

Өнөөдөртөө эрх мэдлийн хуваарилалт Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр, Х.Нямбаатар нарт хадгалагдаж байгаа ч тэдний эсрэг талд үе үеийн хотын дарга, Байгаль орчны сайдаар ажиллаж асан улстөрчид, хэтэвчээрээ нэгдсэн барилгын эзэд, бүр цаашлаад 30 жилийн хугацаанд бүрдэж, бүтээсэн бүхэл бүтэн системийн авлига, тэндээс хүртэж ирсэн МАН-ын “ах нар” нь зогсож байна.