Баяраа

@Bayaraa
22
нийтлэл
1,251,856
уншигдсан
775
сэтгэгдэл

Сонгууль 2021: №1 Сонгуулийн төөрөгдлүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 ээлжит сонгуультай холбогдуулан сонгогчдын боловсролд дусал нэмэр болох, хуулийн мэдээлэл өгөх зорилгоор нам бус хөндлөнгийн байр суурь, итгэл үнэмшилдээ үндэслэн цувралаар товч нийтлэл бэлтгэн хүргүүлж байна.
##сонгууль

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өвөрт барьцаалагдсан “шүүх”

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн нь нь огт санамсаргүй хэрэг биш төдийгүй хамгийн их нөлөөлж болох улс төрийн өндөр албан тушаалтнуудыг нэр цохон дарааллаар нь бичсэн боловч манай гурав ҮАБЗ гэсэн далбаан доор халхавчлан, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэсэн зарчмыг илэрхий зөрчих боллоо.

Сонгинохайрханы сонгуулийг сонжихуй...

Тэртээ 70-аад оны сүүлээр дарга нарын хүүхдүүд гадаадад сурдаг жишгээс эрс татгалзан Эрдэнэ баавайн үгэнд орохгүйгээр үл барам ардын хүүхэдтэй адилхан амьдарна хэмээн зөрүүдлэж хязгаар нутаг болох Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ суманд өөрийн саналаар багшлахаар явсан 20 гаруй настай хэрсүү залуу бол өнөөгийн Бат-Үүл. Харьцуулахад Батшугар энэ насан дээрээ аавын нөөлөг, дарга нарын хүүхдийн жишгээр гадаадад сургуульд явж байлаа.
##сонгууль

Оюу толгойн хишиг 300,000 төгрөгөө идчихлээ, одоо яах вэ?

Иргэд нь халамжинд дасан нялхамсаж эгээтэй л хөхүүл хүүхэд шиг Засгийн газраасаа ээлжит мөнгөө нэхэж байна. Харамсалтай нь хөдөлмөрлөх, бүтээх хүсэл зориг бага багаар унтарсаар. Өөрийн ирээдүйгээсээ зээлэх гэхээс илүүтэйгээр хойч үеийнхээ эдийн засгийн боломжийг хулгайлсан гэвэл үнэнд илүү нийцэх болов уу.
##хууль

ДЭЭЛЭЭ СОЛЬСОН 37

Өнөөдөр “Онцгой бүрэн эрхт комисс” дээлээ сольж, зүсээ хувилган “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” гэдэг нэрээр эргэн амилав. Харин шинэ цагийн хэлмэгдсэн улс төрчид нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх үйлсэд зүтгэсэн, их гурвалын эгдүү зэвүүг хүргэж улс төрийн зөрүү нүүдэл хийсэн зэрэг нийтлэг ялтай.
##хэлмэгдүүлэлт

Сонгууль 2021: №2 Сонгуулийн дүр зураг

Огцорсон Ерөнхий сайдын магтууг дуулаагүй одоогийн сайдууд үлдсэнгүй бололтой. Иргэнтэйгээ төр нь өрсөлддөг ийм “ардчилсан сонгууль” энэ бөмбөрцөг дээр байгаа бил үү? Гэхдээ эрх чөлөөнд дуртай нүүдэлчдийн эгдүүцлийг нэг хүргэвэл харин ч нэг дагуулаад хөмөрч орхидог гэмтэй...
##сонгууль