Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 ээлжит сонгуультай холбогдуулан сонгогчдын боловсролд дусал нэмэр болох, хуулийн мэдээлэл өгөх зорилгоор нам бус хөндлөнгийн байр суурь, итгэл үнэмшилдээ үндэслэн цувралаар товч нийтлэл бэлтгэн хүргүүлж байна.
##сонгууль
Засгийн газрын шийдвэрийн төлөө Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг 10 жилийн дараа шүүсэн энэ жишгээр бол У.Хүрэлсүхийг 2030 он хүртэл, Л.Оюун-Эрдэнийг 2033 он хүртэл шүүх боломжтой гэсэн үг. Хамгийн гол нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн эсэх нь хамаагүйгээр зүгээр л Засгийн газрын шийдвэр зөв, буруу гэсэн үнэлэмжээр шүүж яллахыг цаашид зогсоомоор байна. Ерөнхий сайд С.Баярыг бас 10 жилийн дараа шүүсэн.
#хөгжлийн банк
Валютын наймаачдыг дарангуйлагчийн хүслээр ямар ч аргаар хамаагүй цаазлахын тулд Зөвлөлтийн хууль тогтоогчид хуулиа 2 удаа буцаан хэрэглэж, өөрсдөө хууль зөрчихөөс өөр аргагүй байдалд орсон байдаг.
Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг багасгасан хэрэгт Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нарын хуульч гишүүд биесээ буруутгасны эцэст нь хуулийн суурь зарчмаас ухарсан шийдвэрийг парламент гаргав. Нэг бүдэрч болно, долоо бүдэрч болохгүй.