Баяраа

@Bayaraa
22
нийтлэл
1,251,856
уншигдсан
775
сэтгэгдэл

Сонгинохайрханы сонгуулийг сонжихуй...

Тэртээ 70-аад оны сүүлээр дарга нарын хүүхдүүд гадаадад сурдаг жишгээс эрс татгалзан Эрдэнэ баавайн үгэнд орохгүйгээр үл барам ардын хүүхэдтэй адилхан амьдарна хэмээн зөрүүдлэж хязгаар нутаг болох Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ суманд өөрийн саналаар багшлахаар явсан 20 гаруй настай хэрсүү залуу бол өнөөгийн Бат-Үүл. Харьцуулахад Батшугар энэ насан дээрээ аавын нөөлөг, дарга нарын хүүхдийн жишгээр гадаадад сургуульд явж байлаа.
##сонгууль

Таныг бол тэнгэр татаад авчихна, бид хоёрыг бол загас хөөп!

Зэрэг нэмэхийн өмнөхөн дээр “Таныг бол тэнгэр татаад авчихна, бид 2-ыг бол загас хөөп” гэдэг шиг “Ардын нам бол тэнгэр татаад авчихна, Ардчилсан нам бол шорон хөөп!!!” болж байна уу? Алийн болгон ноёны бөх, харц бөх гэж алаг үзэж байхав дээ, тийм үү?

Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар хам хэрэгтэн гэж харагдаад байна!

Ерөнхийлөгч маань ҮАБЗ бүх асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах эрхтэй гэсэн байр суурьтай энэ дүрдээ бүрэн орчихсон, бүр сурчихсан тул ээлжит авираа гаргав уу гэж харагдлаа. Харин өмнөх хурлуудад У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар хуулиар тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын бүрэн эрхэд халдаж болохгүй, тухайлбал шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх нь гэмт хэрэг гэж хэлэх зүрх байсан уу гэдэг нь туйлын эргэлзээтэй.

Сонгууль 2021: №2 Сонгуулийн дүр зураг

Огцорсон Ерөнхий сайдын магтууг дуулаагүй одоогийн сайдууд үлдсэнгүй бололтой. Иргэнтэйгээ төр нь өрсөлддөг ийм “ардчилсан сонгууль” энэ бөмбөрцөг дээр байгаа бил үү? Гэхдээ эрх чөлөөнд дуртай нүүдэлчдийн эгдүүцлийг нэг хүргэвэл харин ч нэг дагуулаад хөмөрч орхидог гэмтэй...
##сонгууль

Социалист үнэ тогтоох комисс

Манай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өвөрт барьцаалагдсан “шүүх”

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн нь нь огт санамсаргүй хэрэг биш төдийгүй хамгийн их нөлөөлж болох улс төрийн өндөр албан тушаалтнуудыг нэр цохон дарааллаар нь бичсэн боловч манай гурав ҮАБЗ гэсэн далбаан доор халхавчлан, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэсэн зарчмыг илэрхий зөрчих боллоо.