Тэгэхээр УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар зэрэг шийдвэр гаргасан төрийн эрх барих дээд байгууллагууд буюу товчхондоо улсаараа гэмт бүлэглэл болчих гээд байв. С.Баяр нэгэнтээ “Хэрэв гэрээ байгуулсан Засгийн газрын Ерөнхий сайд нь гэмт бүлгийн толгойлогч юм бол Х.Баттулга, Ц.Нямдорж нарын Засгийн газрын гишүүд гэмт бүлгийн гишүүн болж таарах уу?” хэмээн ам асуун адарч байсан удаатай.
##хууль
Өвөр зуураа өрсөлдөж байдаг улс төрчдийн хувийн байр суурийг гэрчийн мэдүүлгээр үнэлж ял өгөөд байвал гэмт хэрэг үйлдээгүй улс төрч үлдэх үү? Таван толгойн гэрээний төсөлд оролцсон мэргэжилтнүүдээс тайлбар авахгүй атлаа зөвхөн төслийг эсэргүүцэж улс төр хийдэг хэсэг нөхдийн үгийг нотлох баримт болгосон нь М.Энхсайханыг улс төрийн хоригдол гэж нэрлэх нэг шалтгаан болсон.
##улстөр
Өнгөрсөн зуунд хэлмэгдсэн Ерөнхий сайд нарын эмгэнэлт тавилан энэ зуунд давтагдлаа. Хорьдугаар зуунд цаазаар авахуулсан бол хорин нэгдүгээр зуунд шоронд ордгоороо л ялгаатай байна. Эдүгээ хэрэгт холбогдсон Ерөнхий сайд нарын хөрөг нь Төрийн ордонд заларч, бие нь шоронд данслагдаж байгаа нь эрүүл, хэвийн үзэгдэл мөн үү?
##хууль
Шүүх нь улс төрийн хэрэгтнүүдийг хорихын тулд өмгөөлөгчийн шүүхэд итгэх итгэлийг худалдаж, хууран мэхэлсэн. Улайран ялласан шүүгч маань өөрөө авлигын хэрэгт шалгагдан түүгээр барьцаалагдсан болох нь хожим илэрхий болж байна. Би үхэхээр чи үх.
Тэгэхээр Дубайн төлөвлөгөөг цуцлана гэж мэдэгдэх нь мэдлэггүйгээ гайхуулж байгаа хэрэг юм. Нөгөөтэйгүүр иргэддээ муу төслөөс салж байгаа мэт өнгөн дээрээ дүр үзүүлсэн улс төржилт давхар яваад байна. Оросын большевикууд Цагаан хааныхаа төмөр замаар зорчихгүй гэж хуулж нэг үзээд, буцаагаад барьж нэг үзсэн үзэл сурталжсан хөгтэй түүхийг санагдуулаад байгаа юм.
##хууль
Өнөөдөр “Онцгой бүрэн эрхт комисс” дээлээ сольж, зүсээ хувилган “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” гэдэг нэрээр эргэн амилав. Харин шинэ цагийн хэлмэгдсэн улс төрчид нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх үйлсэд зүтгэсэн, их гурвалын эгдүү зэвүүг хүргэж улс төрийн зөрүү нүүдэл хийсэн зэрэг нийтлэг ялтай.
##хэлмэгдүүлэлт