Я.Баяраа

@Bayaraa.Ya
41
нийтлэл
548,513
уншигдсан
195
сэтгэгдэл

АВАНГАРД АМЬДРАЛ

Хармсын авангард бичвэрүүд нас барснаас нь 20 гаруй жилийн дараа буюу 1960-аад онд л анх уншигчдын хүртээл болсон байдаг. Хэлмэгдүүлэлт, дайныг даван туулсан түүний цөөхөн нөхдийн нэг Яков Друскин Хармсын бөмбөгдүүлсэн байшингаас чемодантой гар бичмэлийг нь чирч гарган, 20 жил хүлээсний эцэст Францад дүрвэн гарсныхаа дараа цэгцлэн хэвлүүлсэн юм. Хармс 1970-1980 онд илүү өргөн хүрээнд уншигдан, барууны орнуудад хүртэл танигдсан байна. Түүний утгагүй дэмий, “тэнэг” гэмээр бичиглэлүүд тун ч этгээд хачин, бүр тухайн цаг үед бичигдсэн гэхэд итгэмээргүй авч одоо эргэн харахад Сталиний үеийн Зөвлөлт орны хэцүү бэрх амьдрал, өдөр тутмын улиг хоосон ахуй, ерөөс оршихуйн эрс тэс өнгийг зураглахад чухам л тохирсон хэлбэр шиг санагдана.
#хармс #авангардизм #оросын модернизм #обэриу #оршихуй №2

Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя!

Орчин цагийн монгол утга зохиолын хэлийг хөгжин төлөвшихөд гол нөлөө үзүүлж, цаг төрийн хэрэгт хүчээ өргөсөн Дашдоржийн Нацагдоржийн дүрийг аль нэг мөнгөн дэвсгэрт дээр залахад буруудах зүйлгүй мэт. Нэр алдар, үйлс бүтээл нь цагийн шалгуурыг давж, хойч үеийнхээ сэтгэл зүрхийг догдлуулсаар байгаа их зохиолчоо ийнхүү мөнхжүүлэх нь хөшөөний газрыг нь булаацалдахаас илүү өнө хойчийг харсан алхам хэмээн мунхагланам.
#дашдоржийн нацагдорж #д.нацагдорж #мөнгөн дэвсгэрт #төгрөг

ЦАГААН ШУУГИАН, БАРААН АМЬДРАЛ

Америкт, тэгээд бүр сексийн хувьсгал, маркетингийн дэлбэрэлтийн эрин үед рекламны зохиол бичнэ гэдэг Хэмингуэйг 100 удаа хуулснаас илүү нөлөөг ирээдүйн “Дон”-д хайрлаж, богино өгүүлбэрээр хүний хорхойг гозолзуулам бичиж сурсан байна. Зохиолчдод хүн атаархуулчиж болмоор давуу тал байдаг бол тэр нь бүтэлгүйтэл нь туршлага болж, ахуйд дарлуулсан он жилүүд нь алдар нэрийн гишгүүр болдогт л байдаг байх.
#роман #дон делилло #цагаан шуугиан #уран зохиол

“Д.Намдагийн дэг сургууль”-ийг дэлгэрүүлсэн “Хүрээ хөвгүүн”

Зохиолч, судлаач, сурган хүмүүжүүлэгч Пүрэвхүүгийн Батхуяг багшийнхаа гэгээн дурсгалд...
#пүрэвхүүгийн батхуяг #эсрэг цаг #хүрээ хөвгүүд #намдагийн дэг сургууль

Монголоос дэндүү алс харагдах Оскар

Өнөөдөр үзэгчдийг хуураад хэдэн төгрөг олж болно. Үүнийгээ болж байна гэж андуураад хэдхэн жилийн дараа үзэхэд хог гэж үнэлэгдэх бүтээлүүд нийтээрээ үйлдвэрлэсээр байгаа нь гутамшиг. Урлагт үнэний хууль л үйлчилдэг. Үүнийг ухаараагүй бол юунд хүрэх вэ. Монголын кино урлагийн одоогийн байгаа нөхцөлд хүрнэ. Үүнээс илүү дордох түвшин гэж үгүй.
#оскар #монгол кино

Тахлын хөл хорио: УРАН ЗОХИОЛЫН БУС НОМ УНШИХ БОЛОМЖ

Гэр орондоо хөл хорьж, ахуйн хэрэгт хэн хүнгүй сатаарахын завсарт уран зохиолын ном гэхээсээ илүү уран зохиолын бус ном уншсан нь сонирхолтой байж мэдэх юм. Ялангуяа анхлан ном уншиж, амтанд нь орохыг хүсвэл хэн нэгний бүтээсэн зохиомол ертөнц биш ертөнцийн хаа нэгтэй тохиолдож, үйл хэрэг болсон үйл явдал, хүмүүсийн тухай унших таатай биш гэж үү?
#бидний цөөхөн монголчууд #nonfiction #намтар #ц.гомбосүрэн #с.эрдэнэ #халхын заяат харгуй