Залуу нас. Цэл залуу нас. 2021 оны монголын яруу найргийн өнгийг ийм л үгээр тодорхойлж болохоор байлаа. Эдүгээ 20 гаруйхан настай залуусын хоёр дахь, эсвэл гурав дахь шүлгийн түүвэр ахмад, тулхтай уран бүтээлчдийн чихэн дээр хонх жингэнүүлж, уншигчиддаа өөрсдийгаа тунхаглаж чадлаа. Яруу найраг залуу насны урлаг гэдэг. Тайзны наадмуудыг дагасан хуурмаг хөөсрөлийг эс тооцвол монголын яруу найраг өнөөдөр залуу байна.
#яруу найраг
#үлдэх ном
Үндэсний хүүрнэл зохиол 10 гаруйжилийн унтаа байдлаасаа сэрж, сэргэсэн оныг бид үдэж байна. 1990-ээд онд уран зохиолд орж ирсэн нэгэн үеийн зохиолчид хүүрнэлийн хувьд нэгэн шинэ мөчлөг рүү алхан орсон нь үүний шалтгаан болов. Сэтгэлгээ, хийсвэрлэл, гүн ухааны хувьд шинэлэг даацтай, басхүү олон төрөл зүйлийг хамарч чадсан нь олзуурхууштай. Эрэлхийллээсээ илэрхийллийн үед дэвшсэн энэ бүтээлүүд уншигчиддаа гологдох болсон утга зохиолын ертөнцийн хамгийн чухал мэдээ байв.
#хүүрнэл зохиол
#жүжгийн зохиол
#үлдэх ном
"Үндэстний ТОЙМ" сэтгүүл жил бүр монголын нөлөө бүхий 20 сэтгүүлчийн саналаар "Оны онцлох 10 хүн"-ийг тодруулдаг. Энэ жагсаалтанд 2020 онд Ч.Ганжавхлан нэрлэгдэж байв. Тухайн үед "Үндэстний ТОЙМ" сэтгүүлд түүний тухай бичсэнээ хүргэж байна.
Хүйтэн намар болох нь ээ. Улаанбаатар минь хөөрхий. Удалгүй утаанд дарагдаж, хагас үхэх хотынхоо агаараар ганц сайхан амьсгалж аваад гэртээ харих минь. Навчис биш дээ, салхи биш дээ ямар. Шилэрч ханалаа...