Эдүгээ бидэнд тулгарч буй бүхэн үнэндээ социализмын үеэс, номенклатур ангид суурилан, хурган даргаас дээш мэргэн удирдагч хүртэл угсрагддаг хүнд суртлын систем хэвээр байгаагаас болж буй юм. МАН-ын хүнд суртлын систем нь үнэндээ шинэ тутам байгуулагдсан Үндсэн хуульт төрийн байгууллаас хүчирхэг байсан учраас улс төрийн шинэ хүчнүүдийг алгуураар бузарлан өөртөө уусгаж, 30 жилийн дараа ардчилсан арга замаар засаглах чадамжийг бүрнээ устгахын аман дээр ирээд байна.
##цэгтавья
Мөхөс хүний мунхаглахаар бол бичгийн хүмүүс ойр дотны хүндээ шүүмж, утга зохиолын задлан шинжлэл бичих нь маш зохисгүй хэрэг юм. Нөхөр журмын сэтгэл зохиол бүтээлийн утга, хэлбэрийн нууцыг тайлах сэдэл, сэрэмжийг дарлахаас гадна ерөөс ёс зүйн хувьд ч зохисгүй үйл санагдана. Учир иймд би эрхэм нөхрийн шинэхэн хүүрнэлийн түүвэрт утга зохиолын шүүмж бичих боломжгүй болов. Харин энэхүү ил захидлыг бичиж анхны хүүрнэл зохиолын номоос нь мэдэрсэн сэрэл мэдрэмж, бодлоо хуваалцъя гэж шийдэв.
#о.цэнд-аюуш
#захидал
#тас чамайг тасчих болтугай
#өгүүллэг
Монголын Зохиолчдын эвлэл (МЗЭ) 2001 оноос эхлэн уран зохиолын оны шилдэг бүээлийг төрөл зүйл тус бүр дээр шалгаруулан шагнах болсон билээ. МЗЭ нь уран зохиолын төрөл зүйл бүрээр дагнан туурвидаг зохиолчдоос бүрдэх үндэсний төвүүд, үндэсний төвүүдээс сонгогдсон удирдах зөвлөлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг билээ. Энэ жил 20 жилийнхээ нүүрийг үзэж буй Алтан-Өд шагналын эзэд уламжлал ёсоор тодорчээ.
#мзэ
#зохиолчдын эвлэл
#алтан өд
Үндэсний хүүхдийн зохиолын чанар, цар агуулга сул хэвээр байна. Монгол хүүдийн зохиолчил цаг үеэ мэдрэхийг хичээж, ажиллаж байгаа ч шин эгарч буй хүүхдийн н омуудын найруулга, уран сайхны үнэ цэнэ муу хэвээр байгаа нь харамсалтай. Харин энэ талбарт гадаадын чанартай хүүхдийн зохиолыг орчуулан нийлүүлэх ажилд бүх хэвлэлийн газрууд анхаарал хандуулах болжээ. Үүний үр дүнд монголд орчуулгын хүүхдийн номны сонголт маш арвин болжээ.
#үлдэх ном
#хүүхдийн зохиол